СЗХ долоон компанийн гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хасжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов. Хуралдаанаас:
-нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг,
-хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхийг,
-долоон компанийн гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хасаж,
-нэг компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг мөн нэг компанийн өрийг хувьцаагаар солих зорилгоор хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцааг бүртгэхийг,
-нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг,
-даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван компанид,
-даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид,
-жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид,
-үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид,
-үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий таван иргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл