Голомт банк ажилтнууддаа урамшуулал олголоо

Монгол Улсын банк, санхүүгийн салбараас гурван жил дараалан “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан Голомт банк хагас жил тутам банкны ашигт ажиллагаанд оруулж буй ажилтнуудынхаа хувь нэмрийг үнэлэн ажлын гүйцэтгэлийн дагуу тогтмол урамшуулал олгодог билээ. Үүний дагуу 2024 оны хоёрдугаар хагас жилд ажлын гүйцэтгэлээрээ манлайлж, шаардлага хангасан нийт ажилтнаа урамшууллаа.
Голомт банк “Ажилтан төвтэй банк” зорилтын хүрээндбайгууллагынхаа дотоод соёлоо бэхжүүлэн ажиллаж буй ажилтнуудынхаа ур чадвар, ажлын байрны онцлогоосхамааруулан өрсөлдөхүйц цалин хөлс, хөнгөлөлт хангамжийн бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 2024 оны байдлаар нийт ажилтныхаа цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлж, “Тэтгэврийн ууган сан”-аар дамжуулан урт хугацааны хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Голомт банкны өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй нийт ажилтан та бүхэндээ талархал илэрхийлье!
Ажилтан та - Хөгжлийн голомт
Маркетинг, олон нийттэй харилцах газар
Олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл