ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Цагаан сарын амралтад өөрчлөлт оруулах саналаа танилцуулж, хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Тус яамнаас гуравдугаар сарын 5-ны лхагва гарагт ажил эхлэх саналыг оруулж буй бөгөөд даваа, мягмар гаргийн ажлын өдрийг нөхөж ажиллах хоёр хувилбар танилцуулах юм байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар:
-Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар,
-“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай”
-Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
НЭМЭЛТ:
Засгийн газрын ээлжит хуралдаанаар уламжлалт цагаан сарын баярын амралтын талаар хэлэлцэж, шинийн 5-ныг дуустал бүх нийтээр амрахаар шийдвэрлэжээ. Мөн 2025 ондоо багтаад аль ч үед амралтын өдрийг нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгосон байна.
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.
Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр амралтын Бямба, Ням гаригт буюу 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна. Засгийн газрын тогтоол батлагдсанаар ирэх Бямба, Ням, Даваа, Мягмар, Лхагва гаригуудад амарч, Пүрэв гаригаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.210] 2025-02-26 16:35:39
Мөн удаан бодож эргүүтэв дээ. Тэгээд тодорхой он сар өдрөөр нь танилцуулж болдоггүй юу малнууд чинь.
Зочин [66.181.181.210] 2025-02-26 16:30:08
Энэ жил Шинийн 1 байхгүй учраас шинийн 5 чинь 2 дахь өдөрөөр дуусч шинийн 6 буюу 3 лугаар сахын 5-нд аөилдаа орох юм биш үү. Энэ жил 4 хоног, цаашдаа 5 хоног амрах юм уу. Тодорхой ёичээч ээ.
Зочин [103.212.117.249] 2025-02-26 13:46:19
3-р сарын 5-ныг дуустал уу, эсвэл шинийн 5-ныг дуустал буюу 3-р сарын 4-нийг дуустал уу. Аль нь вэ?. ТҮС ТАС АРГЫН ТООГООР ХЭЛЭЭЧ, ТАНАЙ САЙТ БОЛООД БУСАД САЙТУУД ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЭЭД БАЙХ ЮМ.
Зочин [66.181.181.81] 2025-02-26 13:21:36
Ийм л хөгийн засагтай улс даа....аль эрт ярьж шийдэж болно доо....ёстой мулгуу ....хэлэх үг алга
Дараа дараагийн нийтлэлийг уншина уу. [103.57.92.240] 2025-02-26 12:59:47
Тэгээд 3 өдрийг 2025 ондоо НӨХӨЖ ажиллах юм байна ш дээ. Энэ сайтын дараа дараагийн нийтлэлийг уншаарай, НӨХНӨ гээд мэдээлчихсэн байна.
К [103.212.117.142] 2025-02-26 11:41:40
Хүн төргүй Тэрбишд дагздуулаад байгаа юм шиг санагдаад байна кккк Манайхаас бусад ази орнууд шинэ сараа хийчихээд байна даа
fu [203.23.199.190] 2025-02-26 11:17:15
Nuhnu edr ch gehshig. amarwal amraad boliwol boliochde psd
Зочин [202.131.228.82] 2025-02-26 11:00:21
Новшийн засгийнгазар бүх юм нь пр яадцан гарууд