Монголын эрдэс баялгийн салбарын холбоодоос мэдэгдэл гаргалаа

Монголын эрдэс баялгийн холбоод мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төсөл хэрэгжүүлэгчдийн эсрэг бодит байдлыг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй гүтгэлэг, дайралтыг зохион байгуулалттайгаар тогтмол явуулсаар байна.
Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж тус салбарын үйл ажиллагааг доголдуулах, цаашлаад манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлт нөхцөл байдлыг нэгэнт бий болгож байна.
Түүнчлэн эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг доголдуулж буй эдгээр үйлдлүүд нь тус салбарт ажиллаж буй 75 мянган уурхайчдын нөр их хөдөлмөр бүтээлийг үнэгүйдүүлэх, тэдний ард буй мянга мянган гэр бүлийн эдийн засгийн байдлыг дордуулах юм.
Үүнээс гадна мөн бусад салбарт ажиллаж буй иргэдийн аж амьдралд ч хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлэх бодит нөхцөл байдлыг үүсгэж буй тул тус салбарт хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн талаар ор үндэслэлгүй гүтгэлэг, худал тоо баримттай мэдээллийг нийгэмд тараах аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг шаардаж байна" гэжээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.144] 2025-03-04 15:20:25
Ард түмний х
Зочин [103.57.95.144] 2025-03-04 15:24:34
Ард түмний газрын бэлэн баялгийг хуйюалдаж хууль зөрчиж хувиа хичээж дээрэмдэж тарган цатгалан тарвалзах нь танай холбоо гэгчийн эрхэм зорилго юмуу? Хол очиж улиарай холбоо гуайн удирдлага санаатай шимэгч хорхойнуудаа, идүүрээ шавхаж чавга олж үмхээд эцэс болох гахай лугаа хулгайчуудаа.
Зочин [103.212.118.25] 2025-03-04 11:28:33
Ард түмний өмч газар хэвлийн баялагаа авах гэж байхад ном журмаар нь өгч чадахгүй бол гадны хөрөнгө оруулалттайгаа ЗАЙЛ аа
Иргэн [202.9.46.81] 2025-02-25 22:30:21
Олигархуудын холбоо хуулииг хүндэл ,хэрэгжүүл.
Зочин [202.55.188.33] 2025-02-25 16:53:59
Монголын олигархуудын холбоо
Уул уурхай [103.57.95.182] 2025-02-25 16:36:56
Гадны компанийн бодлого хэрэгжүүлж долдойдсон хэдэн юмнууд л уул уурхайн ассоциаци холбоо молбоо гэж сүржигнэж байгаа нь харагддаг. Хэрэгтэй үед нь ард түмнийхээ төлөө дуугарч тайлбарлаад яриад өгч чадах ч үгүй дуугарах зориг мэдлэг байхгүй....
Зочин [66.181.189.135] 2025-02-25 10:41:21
Холбоо хуулиа барьсан нь дээр шүү. Ер нь хууль зөрчиж байгаа үйлдлийг аль эрт зогсоохгүй цуг идэлцээд байсан юм уу Таарсан холбоо бол доо.
Зочин [203.91.115.50] 2025-02-25 09:17:32
Ёстой хол очиж хуц өмхий паразитуудаа 75к ажилчдын хөлс цусыг сорж боолын хөдөлмөр хийлгэчээд шүлсэн чинээ цалин өгчөөд өөрснөө хэдэнизуун их наядаар нь сорчоод юу хуцаад б6аан далд орж үх
Зочин [103.145.234.61] 2025-02-25 03:31:50
Хуулиа л дагацгаая даа
Зочин [66.181.176.70] 2025-02-25 00:29:22
Хэтэрхий орой дуу гарах юм. Аль эртнээс л дугарах байсан юм. Энэ заваан шантаажийн тогтолцоог эрт л хэлж сануулж дуу хоологоо өргөсөн бол геологи хайгуул уул уурхайн компаниуд ийм байдалд орохооргүй байсан даа.
Иргэн [66.181.184.244] 2025-02-24 21:58:40
75000 гэр бүл сайхан амьдраад бусад нь яаж улных болж б.г бүгд л мэдэж б.на шүү
Нэр [66.181.180.97] 2025-02-24 20:00:13
Буруу замаар явж байгаа салбарыг зөв голдрилд оруулахын тулд зарим нь хохирно шүү дээ. Худлаа гоншигонох хэрэггүй.
Зочин [192.82.65.88] 2025-02-25 10:06:28
яг тийм
Зочин [49.0.133.57] 2025-02-24 17:48:31
Хууль нь 34 хувь. 51 хувь гэдэг биздээ ?? холбоод гэчижээ... Хуулиа дагацгаассан нь зөв байхөө....
иргэн [66.181.183.48] 2025-02-24 16:49:09
75000 хүн олон гэр бүр хохирно гэх шиг эрүүл байна уу Шудрагаар тоо баримтаа хараач ард түмний баялагийг өөрсдөд нь хуулийн дагуу хувиарлая гэхээр бид хэд идэж байвал болно гэсэнтэй агаар нэг сонсогдож байна Ханаж цадна гэж байхгүй юм байна. Уул уурхай хаагдахгүй аваад явах аавын хүүхдүүд зөндөө харин шудрагаар хуулиа мөрдөе. Үнэмшилгүй зүйл бичихээс ичээч
Зочин [66.181.189.135] 2025-02-25 10:42:42
Яг тийм. Холбоо нь тэр компаниудтайгаа хэтэвч нэг болчихсон гэж ойлгогдохоор мэдэгдэл байна.