Хувьцаат компаниудын ногдол ашиг анх удаа 1 их наяд төгрөг давав

Дотоодын хувьцаат компаниуд түүхэндээ анх удаа буюу 2024 онд цэвэр ашгаас хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлээд байна.
Оны хоёрдугаар сарын 19-ний байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 39 компани нийт 1.18 их наяд төгрөгийн ногдол ашиг тараахаа албан ёсоор зарлажээ. Энэ нь 2023 оны 942 тэрбум төгрөгөөс 25 хувиар өссөн үзүүлэлт аж.
Уул уурхайн компаниудын ашиг нэмэгдсэн, банкны салбарын ногдол ашиг нэмэгдсэн, хүнсний салбарын компаниудын санхүүгийн үзүүлэлт сайжирсан зэрэг нь ногдол ашгийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлс болжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл