“MCS”-ийн З.Төрмандахыг “төрийн нууцад хамаарах мэдээ, баримт хулгайлсан, цуглуулсан” гэх хэргээр яллагдагчаар татжээ

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас “MCS” группын Хамгаалалтын албаны дарга З.Төрмандахад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах санал ирүүлжээ. Тодруулбал,

Нийслэлийн прокурор “З.Төрмандах нь төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.

Яллагдагч нь “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай" санал ирүүлжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын саналыг хүлээн авч, хоёрдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцсэн байна.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч З.Төрмандахыг хоёрдугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

МCS групп “М Армор” ХХК гэх харуул, хамгаалалтын компанитай. Тус группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал З.Төрмандахыг хамгаалалтын албаны даргаараа ажиллуулаад уджээ. З.Төрмандахын хамт тус байгууллагын дөрвөн ажилтныг ч мөн саатуулсан талаар эх сурвалж мэдээлэв.

З.Төрмандах нь зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгагдаж буй юм бана.

Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл, 21.13 дугаар зүйлээр шалгагдаж 19.11 дүгээр зүйл.

Төрийн нууцыг хууль бусаар олж авах

1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих

2.Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.124] 2025-02-21 15:48:08

Баахан бичлэг хийжээ дээ

Зочин [220.72.78.144] 2025-02-21 14:38:17

Бүтэхгүй гар байна даа. Мөнгөний гар хөл болсон.

Зочин [139.5.219.83] 2025-02-21 10:06:01

Хүнийг харлуулах гэхээрээ байж болох бүх харыг нялах юм аа. Өөрийн чинь дотрын хар юм биш биз, гэмгүй хүн гуайййй

Tsagdaa [196.240.190.50] 2025-02-21 08:41:14

Ene hulgaich unen luibarchin dandaa gemt heregtentei naizalna hogin erdee ajil hiilgedegui nuhur dee

Зочин [66.181.190.197] 2025-02-21 08:54:32

Shorond ni hgeed shiitgeed ug..!!

Зочин [122.201.31.227] 2025-02-21 08:50:08

Зөв2

Зочин [66.181.186.173] 2025-02-21 07:44:51

Aimaaar yumsaaa

Зочин [202.55.188.42] 2025-02-21 08:15:29

mgl uls cnin odo hen durtain orood tee nuutsiin medeed bdg bolchiho yuda iim uls gej bhu tamine ter tagnuul tsagdaa nar ni yuga manaj suudag bna tamine

Зочин [103.212.116.81] 2025-02-21 06:40:02

Энэ Төрмандах УИХ-ын гишүүн байсан Загджавын спиртийг хураагаад хувьдаа завьшаад баригдаад Эрүүгийн цагдаагаас хөөгдөж халагдаж байсан. Тэгээд мөрдөгчийн ажил хийх эрхээ үүрд хасуулаад багш хийсээр байгаад л тэтгэвэртээ гарсан лалар ш дээ. Шуналаасаа болж баларч дээ.

Зочин [66.181.176.98] 2025-02-21 16:19:23

Баригдсан барьсан 2 гар таарсан таар шуудайнууд юм доо

Зочин [202.126.88.215] 2025-02-21 04:46:52

Эх ордоноос урвасан хэрэгийн ялын бодлого ямар сул юм бэ.Ер нь манай хуулийн гэмт хэргийн ялын бодлого хэрэгтнийг өөгшүүлэн л юм байна даа.

Тэнсэнгээр л дусна байхдоо. [103.57.92.240] 2025-02-21 00:16:08

Эрүү үүсгэсэн эхэн үед ингэж сүржигнэж л байдаг юм. Шүүх шатанд хүрэхлээрээ бүх юм чимээгүй болж, шүүх нэмж мөрдүүлэхээр буцаачихдаг. Дараа нь шүүхийн анхан шат, давж заалдах болон хяналтын гэх 3 шатаар дампуурсаар байгаад л чимээгүй шийдвэр гаргачихна. 2 жилийн дараа тэнсэн л өгчихнө ш дээ.

Зор [203.175.14.181] 2025-02-20 22:55:48

Энэ нөхөр Москва ДЯЯамны сургуульд байхдаа л нэг сонсогч нарынхаа юмыг хулгайлдаг нөхөр ЭЦГ т ахлах ажилтан байхдаа олон ч эрүүгийн эрүүгийн гэмт хэрэг хийлгүүлж ажлаас халужлж бсан,Ховдын ЦХ дэд даргаас хураасан 2 тонн спиртээ ЭЦГын 4 давхарт жорлонд асгасан гэж худлаа ярьж өөртөө завшсан гэмт хэргийг үйлдэж бсан бузрыг нь ярьвал далай даа энэ зөвхөн зах нь ёр нь хамт ажиллаж бсан бүгд л ам муутай хүн муутай хүн гэж ярьдаг.ТЕГ шударга л ажиллаж бгаа юм бна даа

Зочин [103.212.119.50] 2025-02-21 14:23:08

...шуналын туйл юм байна новш яаж төрд ажиллаж байсан байнаам

Зочин [103.57.92.13] 2025-02-21 04:08:33

Чи хуцаач,ажлаа хийж чадаагүй хөөгдсөн хулгайч а/д цолтой ЭЦГ-ын дарга болсон хүнийг муулдаг хэн бэ

Зочин [103.212.119.147] 2025-02-20 21:37:57

Toriin nuuz gejiin onorzezegiin zvvl angi baindaa heden jil ogohnvv hariidaa

Настан [202.126.90.59] 2025-02-20 20:36:07

Сайхан хүнийг мөнгө л уруу татах юм даа.Мөнгөний буруу.

Zochin [89.64.78.44] 2025-02-20 19:30:26

Энэ хүн бол маш муухай хүн. Ашгүй асуудал нэг тийш болж байгаа нь талархалтай байна

Зочин [203.175.14.181] 2025-02-20 22:58:57

Хамт ажиллаж бсан төлөөлөгч буруу юманд уруу татаж ажлаас халуулж,заримыг нь шоронд явуулж өөрөө хэргээс цэвэр үйлдэж бсан,ЭЦГ ын 4 давхарын жорлонд хураасан спиртээ асгасан гэж хэлээд өөртөө завшсан засаршгүй гэмт хэрэгтэн дээ

Монгол [202.55.188.120] 2025-02-20 16:41:32

Их юмны баримт байгаа байх да ялаа наймаалцах л үлдэж

ТӨРМАНДАХ ХУРАНДАА ГЭЖ... [202.179.26.78] 2025-02-20 16:15:45

УЛСЫН ЭРХ АШИГИЙГ ДЭЭДЛЭХ УЧРЫГ ХАМГИЙН САЙН УХАМСАРЛАХ ХҮН ДЭЭ. ЯАСЫМ БОЛ ДОО

Иргэн [202.126.90.59] 2025-02-20 20:34:08

Сэлэнгэд байсан бол тэрч үнэн новш амьтандаа.

ичгэвтэр [86.85.55.114] 2025-02-20 17:54:36

Зоосонд худалдагдаж дээ тэр ухамсарт хүн гуай нь


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.