Хэлсэн үгийг бус хийсэн үйлдлийг нь харах хэрэгтэй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Украиныг газрын ховор металлын гэрээг тасалдуулж байна” гэж буруутгаад “Киевт биднээс бага тусламж өгсөн Европын орнууд үүнийгээ зээлээр өгсөн.
АНУ Украинд тусламж үзүүлэхэд 350 тэрбум ам.доллар зарцуулсан ч Европын орнуудаас ялгаатай нь бид хариуд нь юу ч аваагүй. Иймээс бид тусламжийнхаа хариуг Киевээс буцааж авах ёстой. Гэтэл Зеленский манай сангийн сайдыг Киевт айлчлахад уулзахгүй унтаж байсан” гэж мэдэгдэв.
Үнэндээ Украины ерөнхийлөгч Америкийн сангийн сайд хоёр Киевт уулзаж Оросыг үгэнд нь орохгүй бол АНУ-ын зүгээс авах эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээг тохиролцсон билээ. Трамп мөн “Иргэдийнхээ дунд нэр хүнд нь дөрвөн хувь болчихоод байхад сонгууль явуулахгүй байгаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский бол дарангуйлагч мөн” гэж мэдэгдсэн нь бөөн шуугиан тарив.
Түүний энэ мэдэгдлийн дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах намын хэлэх үггүй болсон гишүүд сэтгүүлчдээс зугтсан бол тэдний улс төрийн өрсөлдөгч Ардчилсан намын гишүүд сэтгүүлчдэд дуртай нь аргагүй ярилцлага өгч, ерөнхийлөгчөө “бут авсан” юм.
Харин Европын Холбооны удирдлагууд “Украины ерөнхийлөгч бол ардчилсан, харин Оросын ерөнхийлөгч бол дарангуйлагч мөн” гэж мэдэгдсэн бол Их Британийн ерөнхий сайд “Дэлхийн II дайны үед манай улс сонгууль явуулаагүй нь зөв үйлдэл байсан” гэж хэлжээ.
Трампын энэ мэдэгдлийн дараа санал асуулгаар 52 хувьтай байсан Украины ерөнхийлөгчийн нэр хүнд 57 хувь болж 53 хувьтай АНУ-ын ерөнхийлөгчийн урд гарав. Мөн Трамп НҮБ-ын гаргасан Украины дайны гурван жилийн ойд зориулсан тогтоолд “ОХУ бол эзлэн түрэмгийлэгч мөн” гэсэн үгийг хасуулав. Харин Трамп яагаад энэ бүхнийг хийж буйн цаад учир нь ийм юм.
Украины дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ, АНУ-ын өндөр албан тушаалтнуудын албан ёсны хэлэлцээ Саудын Арабын нийслэлд болсон. Энэхүү албан ёсны уулзалтад Оросын талыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков нар төлөөлсөн бол Америкийн талыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолз, Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф нар төлөөлсөн.
Энэхүү хэлэлцээний завсарлагааны дараа Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нэмэгдэж оролцсон билээ. Дмитриев нь олон жил Украины иргэн байсан нэгэн бөгөөд Путинтэй “түрийвч нэг” гэгддэг Оросын тэрбумтангуудын нэг юм. Мөн тэрээр Оросын ерөнхийлөгчийн охины найзын ойрын хүн бөгөөд Кремльд “Путины албан ёсны залгамжлагч” гэж шивнэлдэж байгаа ганц хүн билээ.
Харин энэхүү хэлэлцээнд оролцсон АНУ-ын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф нь АНУ-ын ерөнхийлөгчийн охины хадам аав, Трамптай адил үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан бөгөөд Оросын талын эдийн засаг хариуцсан төлөөлөгч Кирилл Дмитриевтэй эртний ажил хэргийн түнш юм. Кирилл Дмитриев энэ уулзалтын үеэр “Кремль АНУ-ын хөрөнгийг Оросын нефть, байгалийн хийд оруулах, мөн Хойд туйлын
Хэлсэн үгийг бус хийсэн үйлдлийг нь харах хэрэгтэйбайгалийн баялгийг АНУ-тай хамтран ашиглах сонирхолтой байна” гэж дэлхий нийтэд мэдэгдсэн. Путины залгамжлагч л ийм том зүйлд ам гарч чадна. Харин Хойд туйл төдийгүй Оросын нутагт байгаа байгалийн хий, нефтийг олзворлох өөрийн өртөг маш өндөр. Тухайлбал, Оросын нутгаас нэг баррель газрын тос гаргах өөрийн өртөг нь 30-40 ам.доллар. Харин Ойрхи Дорнодынх нэг баррель нь 5-9 ам.доллар бас илүү чанартай. Энэ нь Оросын газар нутаг болон Хойд туйлд АНУ зөвхөн ОХУ-аас дайны төлбөрөө гаргуулж авах нөхцөлд л хөрөнгө оруулалт хийх болно гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл, Путин АНУ-ын ерөнхийлөгчөөр дамжуулан барууны улсуудтай “Өөрийг нь мөрдөн шалгаж, шүүхэд өгөхгүй” гэсэн тохироо хийж, оронд нь өөрийн суудал болон атомын бөмбөгөө өгөх гэж байна гэсэн үг. Энэ нь Борис Ельциний “туршлага”-ыг Владимир Путин давтаж байгаа хэрэг. Ийм учраас л АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “ОХУ болон Хятадын тэргүүн нартай цөмийн бөмбөгийг хязгаарлах гэрээ хийнэ” гэж мэдэгдээд байгаа билээ.
Мөн Путин АНУ-тай хэлэлцээ эхэлчихээд байхад хүчээ харуулах гэж хохирлоо үл тоон цэргүүдээ довтлуулж, Украиныг өдөр шөнөгүй, пуужин, дроноор харваж буйн цаад учир нь энэ хэлцэл юм. Харин Путин үнэндээ Украины дайн болон барууны улсуудаас бус өөрийн улсын эдийн засагт нүүрлэсэн гиперинфляцийн үр дүнд Оросын II Николай хааны хувь заяаг давтахаас эмээж л өөрийн суудлыг өгөх гэж байгаа билээ.
Учир нь ОХУ-ын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ хоёр сар дараалан хэвээр нь 21 хувьтай үлдээж байгааг зарлав. Энэ нь Орос улс гиперинфляцийг хүчрэхгүй болж, зах зээлийн эдийн засгийн зарчмаас татгалзаж байгаа явдал буюу жинхэнэ сүйрэл эхэлж байна гэсэн үг юм.
Оросын эзлэн түрэмгийлэгч тэргүүн барууны улсуудтай өөрийн “аюулгүй байдал”-аар атомын бөмбөг, суудал хоёроо наймаалцах нь мэдээж бүх хүнд, ялангуяа Дональд Трамп болон түүний багийн нэр хүндэд маш ашигтай. Иймээс л АНУ-ын ерөнхийлөгч энэ бүхний өмнө Украинтай газрын ховор металлын гэрээ хийх гээд байгаа хэрэг. Ингэж чадвал түүний нэр хүнд сонгогчдынхоо дунд бүр “тэнгэрт гарна” гэдэг нь болно.
Харин Трамп, Путин хоёрын энэ хэлцэл бүтэхгүй бол барууны улсууд нэгдэн Путины дэглэмийг хүчээр авч хаян, Хятадтай асуудлаа “ярьж” эхэлнэ. Өөр зам байхгүй. Харин Оросуудын өдөр, шөнөгүй сурталдаж байгаа шиг ардчиллын болон дарангуйллын тэргүүнүүд хамтарч эхэлбэл АНУ-ын Төлөөлөгчдийн танхим импичмент зарлаж, Трампыг суудлаас нь авч хаях болно. Иймээс өглөө нь Fox News-т “Оросын Украины эсрэг дайныг зогсоох хэлэлцээнд Зеленский оролцох шаардлагагүй.
Тэр бол маш муу хэлэлцээ явуулагч” гэж хэлчихээд үдээс хойш нь Цагаан ордонд сэтгүүлчдэд “Владимир Путин, Владимир Зеленский нар уулзах шаардлагатай гэж би бодож байна. Яагаад гэдгийг та бүхэн мэдэж байна уу?! Яагаад гэвэл бид олон сая хүний амийг хөнөөх явдлыг зогсоохыг хүсч байна" гэж мэдэгдэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийг бус хийсэн үйлдлийг нь харах хэрэгтэй байна.
Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.115] 2025-02-24 13:53:45
Украйнчууд АНУ д ямарч өр зээлгүй өгөх ч үгүй гээд ярихаар өч төчнөөн $ зарцуулчихсан орон зүгээр л дуугүй байхгүй нь тодорхой . Украйнчууд барууны өдөөлтөнд орж 2014 оноос орос хүмүүс оршин суудаг мужуудаа буудаж бөмбөгдөж эхлэсэн байдаг . Олон улсад гэрээ хэлэлцээр чанд дагаж мөрдөгддөг .Ж:нь АНУ кубын гуантомо хэсгийг анх гэрээгээр түрээслэсэн .жилийн 1800 хан $ аар .Одоо кубачууд тус хэсгийг авнаа гэхээр нөгөө гэрээгээ үзүүлээд бид яахав 3600$ болгосон гэж байгаа .Украйнчууд минскийн гэрээгээ сахиад явж байсан бол иймэрхүү ажил болохгүй л байсан даа.Дахин хэлье .Олон улсал гэрээ бол гэрээ л байдаг . Нааш цааш шалчигнаад байвал онцгүй л биз дээ . Мэдээг бэлтгэсэн нөхөр санаанд орсноо авч өгчээ . ИНЭЭДТЭЙ .
Зочин [139.5.217.115] 2025-02-24 13:42:51
Энэ нийтлэлийг Г.Амарсанаа бэлтгэсэн гэнэ . Уул 1945 онд Хойд хөрш АНУ , ДИУаар монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлж дэлхий дахинд дахинд баталгаажуулсан орон доо. Гэтэл өнөөдөр тэр хөршөө түрэмгийлэгч , зэр зэвсэг өгөөгүй Трампыг импичмент зарлаж зайлуулах тухай өөрийн санаанаас зохиосон үлгэрээ ярьж байх нь зохисгүй инээдэмтэй хэрэг болж байх шиг . АНУ ын татвар төлөгчдийн мөнгөөр ямарч үр дүнгүй дайн хийж улсын Э/З , хүнийхээ амь насаар тоглож байгаа улсыг өмөөрөх ямар ч шаардлагагүй . Зелёнский ч монгол тусгаар улс биш , бид баруунтай нийлж монголыг бойкотлоно гээд байхад украйн гээд үхчих гээд байх юм. Нийтлэлд баруун европынхон нийлж Путиныг суудлаас нь авч хаяна гэнэ. Ийм дураараа юм гэж хаана ч байхгүй С.Амарсанаа мэддэг баймаар л юм . Гадны мөнгөөр монголыг дотор нь самарч украйнтай адил хийрхэл хэнээрхэлд автуулж дайн тулаанд хүргэсэнтэй адил юм л монголд үүсгэх гээд байгаа юм уу хаашаа юм .
Зочин [45.117.32.44] 2025-02-24 12:25:10
КГБ-ын агент, АНУ-г сүйрүүлэх даалгавартай гарч ирсэн пүүтлерийн уяаны нохой
Зочин [122.201.31.124] 2025-02-24 11:20:47
Элбэгээгийн гар хөл
Галдаа [122.201.31.124] 2025-02-24 11:20:28
ХҮЗҮҮГҮЙ ТРАМП