ЦЕГ: Мөрийтэй тоглоод 150 сая төгрөг алдсан гэх гомдлыг шалгаж байна

Энэ оны хоёрдугаар сард цагдаагийн байгууллагад иргэнээс 2024 оны долоодугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150.000.000 төгрөг алдсан гэх гомдол мэдээлэл ирүүлжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас тус хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж буй аж.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашигладаг байна. Улмаар тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах байдлаар залилан хийдэг аж.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй.
Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй та ганцаараа амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэхүү үйлдлээс татгалзахыг сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.31] 2025-02-22 00:19:33
Айлын эрх тэнэг хүүхэд аавдаа ханджээ
Зочин [38.90.17.90] 2025-02-21 23:47:16
hohino gedeg yum sh dee. shunaliin tulamnuu daa. hahaha
Зочин [66.181.189.193] 2025-02-21 22:32:32
хэн тогло гэсэн юм өөрөө буруутай
Зочин [202.9.46.202] 2025-02-21 14:57:14
хохино.