Хубилай хааны үед хамаарах хүрэл толийг хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоожээ
Өнгөрсөн нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-гийн гар тээшинд гаалийн байгууллагын алба хаагчид нарийвчилсан үзлэг, шалгалт хийж, соёлын өвд хамаарагдаж болзошгүй гурван ширхэг хүрэл толь илрүүлэн, хурааж авчээ.
Дээрх эд өлгийн зүйлийг шинжлүүлэхээр Соёлын өвийн үндэсний төвд хандахад “Тус гурван ширхэг хүрэл толь нь Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах эд өлгийн зүйлс” мөн болох нь тогтоогдсон байна.
Соёлын өвийн Үндэсний төвийн шинжээчдийн дүгнэлтэд “13,4-13,9 см-ийн диаметр бүхий, 351-406 гр жинтэй тус гурван хүрэл толь нь Монголын эзэнт гүрний үеийн Хубилай хааны үед хамаарах хос луутай бадамлянхуа хийцийн тольны төрөлд багтана” гэжээ.
Холбогдох хууль, хяналтын байгууллагууд хяналт, шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд “Эрүүгийн хуульд зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих”, “Зөрчлийн тухай хуульд эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [14.1.81.167] 2025-02-25 08:44:26
Ali ali boomt der hyanalt shalgaltiig mash changatgamar bn. Torgohguiger shud tsaazlah ch yumu buh nasar ni horidg bmr bn. Ene talarh huuli erh zui uneher muu yuma. Bas bulsh bunhan tonogsodiig hatuu yal tsaaztai bolgomor bn
Зочин [66.181.182.81] 2025-02-25 00:08:52
ҮНЭХЭЭР МУУХАЙ ШУНАЛ ЮМАА!! ТҮҮХИЙН ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ ШҮҮ ДЭЭ!!
Ххха [66.181.182.48] 2025-02-24 18:36:55
Оросруу гарчихвал дараа нь манжуураар хятад гарах гэж л бждээ