АРИЛЖААНЫ БАНКНУУД ХАМТРАН АТМ-НЫ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛЭЭ 100 ТӨГРӨГ БОЛГОЛОО

Д.Тулга / Эдийн засаг

Монголын банк санхүүгийн салбарын системийн нөлөө бүхий арилжааны банкнууд 2022 оноос эхлэн АТМ-ны гүйлгээний шимтгэлээ харилцан бууруулж, хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон Капитрон банкнуудын төхөөрөмжүүд (ATM, CDM, CRM) дээр бэлэн зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500 төгрөг байсныг 100 төгрөг болгон бууруулсан.

Энэ удаад тус хамтын ажиллагаанд Богд банк нэгдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх арилжааны банкнуудын харилцагч нар Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1,000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн зарлага гаргахад 100төгрөгийн шимтгэл төлөх юм.

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөлийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой билээ. Гүйлгээний шимтгэл бууруулах шинэчлэлийн ажлыг тус таван банкны үндсэн системд амжилттай хийж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ.

Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Харилцагч та ATM-ны гүйлгээний шимтгэлтэй холбоотой асуудлаар:

•​Голомт банкны 1800-1646

•​Төрийн банкны 1800-1881

•​Худалдаа хөгжлийн банкны 1900-1977

•​Капитрон банкны 1800-2020

•​Богд банкны 7577-1199 лавлах дугаараар тус тус холбогдон мэдээлэл аваарай.

Дэлхийн жишиг Монголын банк


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.33] 2025-02-21 14:47:39

Хаан банкны шимтгэл их шүү.

Зочин [66.181.168.131] 2025-02-21 14:26:34

Tsadaj l dee gulugnuud

Зочин [103.9.90.100] 2025-02-21 13:09:57

ПӨӨХ ЯМАР МУНДАГ ЮМ БЭ. ГАЙХАЛТАЙ. ОДОО ХАМТАРЧ БАЙГААД БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛЧИХ

Зочин [66.181.182.193] 2025-02-21 09:59:05

Хамгийн их үйлчлүүлэгчтэй банк хаан банк. Хаан 100 төгрөг болгосон юм уу? 500 авч байна лээ шд.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.