Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд Уинстон Питерс 2025 оны хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх ажээ.
Энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд 2013 оноос хойш хэрэгжиж буй өндөр түвшний айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буй юм байна.
Айлчлалын үеэр Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх аж.
Яриа хэлэлцээний үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, тухайлбал эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцох юм байна.
Монгол Улс, Шинэ Зеланд Улстай 1975 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [192.82.92.153] 2025-02-24 09:13:19
Түгжирч ядаж байхад наад зугаалсан юмнуудаа болиочээ