Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домайныг хаажээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос, монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, жил бүр ОХУ руу 500 сая ам.доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домайныг хаажээ.
Мөн 100 гаруй фэйсбүүк хаяг, группийг хаалгах хүсэлтийг META руу илгээсэн байна. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авах ажээ.
Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
t1 [202.9.40.73] 2025-02-27 13:22:40
zaa hud shdee link bsnaa ink bolchino link n shop bolchihno bugd l ajillaj l bnashd ee life bsn n info ch boltson yawj bh shig
Иргэн [59.153.86.144] 2025-02-25 09:30:23
Энэ мөчийг хүсэн хүлээж 5 жил боллоо. Маш сайхан аз жаргалыг мэдрэх шиг боллоо. Үр хүүхэд хойч үеийн маань ирээдүй бүрхэг байлаа. Монголын ирээдүйг авч явах залуу үе маань юугаа ч мэдэхгүй тоглож хэн ч биш болж гэр бүл, эцэг эх, ах дүү нараа зовоож өр төлбөрийг нь барагдуулах гэж эд хөрөнгөө зарж орон гэргүй болж, өтөл болсон эцэг эх нь ажил хийж өр ширийг нь дарах гэж үстэй толгойгоо цайтал эрүүл мэндээ үл хайхран ажиллаж байгаа билээ. Ингэж олон хүнийг зовоож олон хүний амьдралыг үрэн таран хийж хүн дүрстэй амьтан болгосон хүний үнэргүй чононоос дор нөхдүүдээс хохирлыг барагдуулах арга хэмжээ авч энэ байдлыг үндсээр нь таслан зогсоож, луйварчидтай тууштай тэмцэхийг Төрийн түшээд, албан тушаалтнуудаасаа хүсье. Энэ шийдвэр улс орныхоо ирээдүйг харийн түрэмгийлэгчдээс аварч байгаатай нэгэн адил чухал арга хэмжээ гэж чин сэтгэлээсээ бодож талархаж байна. "ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ"-ыг үндсээр нь устгахад ард түмнийхээ дэмжлэгийг авах нь зүйтэй болов уу. Амжилт хүсье.
Зочин [202.126.89.123] 2025-02-24 07:55:57
Маааш зөв ямар сайн юм бэ. Тэнэг хүмүүсийн толгойн бузрыг хааж байгаад талархаж байна өчнөөн өрх гэрийн амьдралыг сүйрүүлж байгаа хамгийн муухай хүмүүс