Монгол Улс зөөлөн хүчний индексээр 14 байраар ухарлаа

Дэлхийн тэргүүлэгч брэнд үнэлгээ хийдэг Их Британийн Brand Finance компаниас жил бүр дэлхийн 193 улс орны зөөлөн хүчний индексийг (Soft Power Index) танилцуулдаг.
Уг индексийн хүрээнд дэлхийн 100 гаруй зах зээлийн 170,000 гаруй хэрэглэгчдийн дунд тухайн улсын брэндийн танигдалт, нэр хүнд, үнэт зүйлс, олон улсын харилцаа, тогтвортой хөгжил, худалдаа эдийн засаг, ард иргэдийн зан төлөв, засаглалын хэлбэр нь бусад зах зээлд хэрхэн нөлөөлж буй үр нөлөөлөл, бүтээж буй үнэ цэнийг тоон утгаар хэмжиж, эрэмбэлдэг.
Монгол Улсын тухайд энэ жил 14 байраар ахиж, 108-д жагссан нь олон улсын тавцанд зөөлөн хүчний нөлөөгөө нэмэгдүүлж буйн илрэл юм. Энэ нь манай улсын дипломат болон эдийн засгийн нээлттэй түншлэлийн бодлого төдийгүй "Go Mongolia" брэндийн хүрээнд олон улсад түгээх мэдээлэл сурталчилгааны нэгдсэн стратегийг хэрэгжүүлж, улс орноо олон улсад идэвхтэй сурталчилсны үр дүн юм.
Brand Finance-ийн тайланд Монгол Улсын талаар онцлохдоо "Хүмүүс ба үнэт зүйлс" (People & Values), "Соёл ба өв" (Culture & Heritage) гэсэн голлох үзүүлэлтийн хувьд Монгол Улс 21 байр ахисан байна. Үүн дотроо Монгол Улсын баялаг соёлын өв Монголын брэндийн хамгийн гол онцлог болж, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл
шараа [139.5.218.27] 2025-02-21 11:24:46
зөөлөн хүчний бодлого гэж юугаач хэлдэг юм болоо бүү мэд
Тайлбар бичээгүй байна уу? [66.181.160.64] 2025-02-21 14:13:41
00 дээр суугаад дүлэх хүчийг хэлдэг байх аа. Кх!
Батзандан [208.98.222.17] 2025-02-21 00:15:59
14-14=0 байрандаа
Зочин [202.126.91.141] 2025-02-20 23:31:59
Ухраад байгаа юмуу ахиад байгаа юмуу ойлгомжтой бичээчээ...
Зочин [202.9.47.68] 2025-02-21 02:57:26
Мэдээж, ухарч л байгаа шдээ.
Гарчиг, агуулга 2-оо шалгаачээ, редакциа. [103.57.92.240] 2025-02-21 00:19:04
Харин тийм ээ.