Хямд үнэтэй хуурамч байж болзошгүй архи, согтууруулах ундааг худалдан авахаас зайлсхийгээрэй

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан согтууруулах ундааны худалдан авалт борлуулалт нэмэгдэж буй. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн цахим сүлжээнд онцгой албан татварын тэмдэггүй, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан эсэх нь тодорхой бус хямд үнэтэй хуурамч байж болзошгүй бараа бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан гэсэн зар мэдээлэл ихээр тавигдах боллоо.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэл болон орон нутгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан, борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4200 орчим хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж гар дээрээс архи согтууруулах ундааг худалдан борлуулсан 227 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 73 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн 4812 согтууруулах ундааг хурааж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан хямд үнэтэй, хуурамч байж болзошгүй бүтээгдэхүүнийг худалдан авч эд хөрөнгө, эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл
Zochin [174.90.223.25] 2025-02-22 22:11:00
Hyanalt shalgaltaa saijruulmaar bna Huatadaas orj irdeg tsagaan himiin horoor ih arhi yildwerlej humuusiig ulam ih dontuulj bgaag zogsooj yildweruuded nariin shalgalt hiimeer bna Hiliin hyanaltiig ulam saijruulah heregtei Er ni arhiar yadag yum yildweruudiig haasan deer Shimiin zooolon arhia harin yildwerley.
зочин [103.57.95.132] 2025-02-22 16:27:34
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Чөлөөт бүс" гээчид бараг л зөвхөн архи согтууруулах ундаа асар ихээр худалдаалдаг биз дээ? Тэдгээрийн стандарт, чанарыг шалгасан, хянасан байгууллага байна уу? Тэдгээрийг хэрэглэж болох уу? Тэдгээр архи согтууруулах ундаа ямар ч хяналтгүйгээр хоолны газрууд, баарнуудад асар ихээр зарагддаг байх аа?