Зеленский: Украины ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын түрэмгийлэл эхэлсний гурав дахь жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн Ням гарагт хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр тэрбээр “Хэрэв Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлж, аюулгүй байдлын баталгаа өгвөл Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Хэрвээ Украинд амар амгалан тогтоно гэвэл би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна. Мөн түүнийг би НАТО-гийн гишүүнчлэлээр солих санал дэвшүүлж байна. Мөн би "500 тэрбум ам.долларын ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурах” АНУ-ын шахалтад автахгүй" гэжээ.
Зеленський “Цагаан ордны шаардсан мөнгө АНУ-ын өмнөх захиргааны Украинд олгосон цэргийн тусламж болохоос өр биш " хэмээн хэлсэн байна.
Украины удирдагч "Трампын шаардаж буй мөнгө АНУ-ын цэргийн бодит хандив болох 100 тэрбум ам.доллараас хавьгүй өндөр байна" гээд, Оросын довтолгооны дараа Конгресс дахь намууд болон тухайн үеийн Ерөнхийлөгч Жо Байден нар дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрснийг онцлон тэмдэглэжээ.
Зеленский өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийг “худал мэдээлэл тарааж байна” хэмээн буруутгасан бол Трамп Зеленскийг “дарангуйлагч” гэж нэрлэсэн. Улмаар Орос Украины мөргөлдөөний эгзэгтэй үед тэдний харилцаа хурцадсан билээ.
АНУ, ОХУ-ын албаны хүмүүс Саудын Арабад уулзаж, дайныг хэрхэн зогсоох талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн ч Киевийг “холоос ажиглах”-аар орхисон нь Европын холбоотнуудынх нь дургүйцлийг төрүүлсэн билээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
НО ВААРЫНХАНД [202.179.26.78] 2025-02-26 13:52:40
БУРХААН ... ТҮҮГЭЭР ЯВСАН ГАЙГ ҮҮГЭЭР БҮҮ ДУУДААРАЙ ДА ТА МИНЬ.... НО ВААРЫН ЗАЛУУС МИНЬ... ТЭР УЛС БАЛРАХ НЭЭ....
Зочин [85.159.25.150] 2025-02-25 17:46:07
Шинэ "ардчилсан дарангуйлагч" болох юм байна,
Зочин [85.159.25.150] 2025-02-25 17:44:42
Украиныг НАТО-д элсүүлэхгүй, Володя албан тушаалаас буухгүй юм байна даа
Монгол хүн [202.55.183.178] 2025-02-25 16:50:23
Түрэмгийлэл...Сэтгүүлч гэж сэтгэж гүтгэх мэргэжил болсон.Ард иргэдийг мэдээлэлээр талцуулсан та нар хамгийн их ялтай хүмүүс шүү.
зочин [66.181.190.56] 2025-02-25 12:38:31
Булхай луйвар дарангуйлал илэрч бултах арга зам хайж заль мэх угсаруулж янз бүрийн ааш араншинтай үнэгэн зальт кк
зочин [59.153.86.103] 2025-02-25 10:36:34
энд бичигч бүхэн орост хайр зарласан өнгө аясаар бичжээ .жижиг улс орныг их гүрэн яаж үнсэн товрого болгож түрэмгийлдэгийг дундаас нь ашиг олохын тулд яаж улайрдагийг Путин,Трамф ,Илон маск нарын үйл явдлууд харуулж байна . бид энэ гашуун зовлонг 70 жил орос зөвлөлтийн колони байхдаа амсаж үзэж туулсан .
Зочин [139.5.217.115] 2025-02-25 21:30:39
АНУ , барууныхан украйнаар үндсэндээ тоглож дууслаа . Зеленский анх бид ард чинь байна гэсэн улс орнууд хааччихсан бэ гээд бухимдаж байсан даа.Германы канцлер асан Маркел Ангель бид украйны дутуу бэлджээ гэсэн нь бас нэгийг хэлж байх юм . Хамгийн их тусламж үзүүлсэн оронтойгоо Зеленский маргалдаад эхлэв. АНУ татвар төлөгчдийнхөө мөнгийг украйнд учир зүггүй цацах нь тийм сайн үйлдэл биш..... ДАЙНЫГ ҮОНСООЖ ЧАДДАГ ХҮН Л , УЛС Л ХҮЧИРХЭГ БОЛОХООС ДАЙНЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ ОРНЫГ ХҮЧИРХЭГ ГҮРЭН ГЭХЭЭ БОЛИХ ЭРИН ҮЕ ИРЖ БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ.
Хариулт [139.5.217.115] 2025-02-25 21:21:18
80 жилийн өмнө хойд хөрш монгол улсыг АНУ , ДИУ аар зөвшөөрүүлж дэлхий дахинд тунхаглуулж чаджээ . Урьд зүгийн гоминданы нөхөд түүнд өширхөөд оросыг муулж хойд хөрштэй мөргөлдүүлэх хагаралдуулах гэсэн оролдлого л гэж харж байна даа .
Зеленский буух болждээ. [103.57.92.240] 2025-02-25 01:25:53
Украйны парламент Зеленскигийн бүрэн эрхийг сунгах талаар санал хураасан чинь энэ санал гишүүдийнх нь дэмжлэгийг АВСАНГҮЙ гэнээ. Сая олон улсын мэдээгээр тэгэж байна.
Зочин [73.220.208.227] 2025-02-25 08:01:31
зөв дөө.Зеленский одоо хаана орогнохоо мэдэхгүй сандарч байгаа
Зочин [203.17.23.197] 2025-02-24 17:45:59
Одоо хүссэн хүсээгүй тонилоно.
ТАРВАГА [202.9.40.58] 2025-02-24 15:23:15
ТРАМП БОЛ ТАРВАГАДОРЖЫН ТАВИУЛ
Зочин [66.181.180.133] 2025-02-24 15:15:48
НАТО гийн гишуун болгохгуй бол албан тушаалаасаа огцорохгуй юм байна л даа НАТО д гишуун болно гэдэг бутэшгуй хэрэг
Зочин [64.119.29.2] 2025-02-24 14:10:46
Дэмжлэг гэдэг нь буцалтгүй тусламж биш л дээ. Тэр тусмаа цэрэг зэвсгийн дэмжлэг бол хариу төлбөртэй нь гарцаагүй.