Трамп: Украины асуудлыг шийдвэрлэх тохиролцоонд хүрэх боломжтой гэдэгт итгэж байна
![](/files/mw0dcapq2tujalv2kyjl/3/69c6755d-trump-putin.webp)
Трамп Путинтэй утсаар ярьж, Украинд гал зогсоох хэлэлцээр хийх талаар ярилцсан гэж мэдэгджээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет “Украин газар нутгаа өгөх ёстой” гэж мэдэгдсэн нь Киев болон Европын холбоотнуудыг нь түгшээж буй талаар "The Guardian" мэдээлэв.
Доналд Трамп "Владимир Путинтэй Украинд гал зогсоох хэлэлцээр эхлүүлэх тохиролцоонд хүрвэл Киев бүх газар нутгаа эргүүлэн авах, НАТО-д элсэх магадлал багатай" гэж мэдэгджээ.
TASS агентлаг мэдээлэхдээ "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах тохиролцоонд хүрэх боломжтой гэж үзэж байгаагаа Цагаан ордонд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурал дээр энэ талаар мэдэгдсэн" гэжээ.
Трамп "Өчигдөр Ерөнхийлөгч Путин болон Зеленский нартай сайтар ярилцлаа. Бид ямар нэг зүйл хийж чадна гэж би бодож байна. "Аймшигтай дайн" тул би тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэж, найдаж байна. Тиймээс бид ямар нэг зүйл хийж чадна гэж бодож байна.
Бид Ерөнхийлөгч Зеленский болон Ерөнхийлөгч Путинтэй хамтран ажиллаж байна. Мөн надад ерөнхийлөгч Зеленский хэлэлцээр хийхийг хүсч байгаа гэсэн сэтгэгдэл төрсөн. Ерөнхийлөгч Путин хэлэлцээр хийхийг хүсч байгааг би мэдэж байна. Бид нухацтай хэлэлцүүлэг хийхээс өмнө би үүнийг мэдэхийг хүссэн юм" гэж хэлжээ.
Кремлийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын удирдагч Доналд Трамп нар хоёрдугаар сарын 12-нд Украины асуудлыг зохицуулах хэтийн төлөвийн талаар утсаар ярилцжээ. Трамп дайсагналцлыг даруй зогсоож, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжсэн байна.
Оросын удирдагчийн хэвлэлийн алба “Путин мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах шаардлагатайг дурдаад, энхийн хэлэлцээгээр урт хугацааны зохицуулалтад хүрч болно гэдэгтэй Трамптай санал нийлсэн” гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN, TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зеленскийн солиорол удахгүй дуусна. [66.181.185.16] 2025-02-14 22:19:19
Трамп, Пүтин хоёр Зеленскийг дайтахаа больтол нь хошногдох гэж байнадоо. Үхэлтгүй салаасай, муу Зеленский. Тэр тэгээд тамруугаа явна, бурхан түүнийг ивээхгүй, өршөөхгүй.
зочин [103.57.93.17] 2025-02-14 18:12:14
Украйнчуудыг бурхан ивээх болтугай. Украйн улс бүрэн бүтнээрээ үеийн үед үүрд мандан бадрах болтугай.
зочин [202.9.41.104] 2025-02-14 17:40:58
Хошного Трамп
Зочин [59.153.112.222] 2025-02-14 17:30:19
Зөв сайн бн
зочин [202.9.41.104] 2025-02-14 13:30:04
Трамп ялагджээ
Зочин [122.201.31.240] 2025-02-14 12:09:41
ПУТИН МУНДАГ УДИРДАГЧ ТРАМПЫГ ХОШНОГДЧИЖ
Галаа [122.201.31.240] 2025-02-14 10:02:09
Зөнөг