Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Д.Тулга / Улстөр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон албаны бусад хүн угтав.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн сайд Дэвид Камерон Монгол Улсын Төр, засгийн тэргүүн нарт бараалхана.


Сэтгэгдэл

Монголыг ч ёстой цэнэглэж байнадоо. [66.181.160.36] 2024-04-26 11:26:08

Монголыг 2 хөршийн эсрэг л цэнэглэх байхдаа. Германы Ерөнхийлөгч ирсэн. Түрүүнд Францын Макрон ирээд явсан. Японы нэг сайд ирсэн санагдна. Ирдэггүй хүмүүс сүүлийн үед хойно хойноосоо цувж байх шивдээ. Цэнэглэгдчих вий дээ. Одоо АНУ-аас нэг томоохон хүн ирчихвэл ч ....

Хойд Солонгосын үүрэг ролийг бид мартаж болохгүй. [66.181.184.209] 2024-04-27 13:20:48

Тэр Ким Жон Уны Хойд Солонгос чинь аль 1947-48 онд Монголтой дипломат харилцаа тогтоож ЭСЯамаа Улаанбаатарт нээж байсан юм ш дээ. Ер нь БНХАУ-аас өмнө Монголыг хүлээн зөвшөөрсөн. Өмнөд Солонгос 1980-д онд манайхтай харьцдаг болсон. Чи үүнийг мэдэх үү, гоё өнгөнд автагдагч аа?

Хөршүүдийн томчууд манайд айлчлахгүй байгаад санаа зовж байна. [66.181.184.209] 2024-04-27 13:11:44

Би Монголд Ши Жин Пин, Путин 2-ыг, Казахстаны ерөнхийдөгч Жомар Токаев л Монголд ирээсэй гэж хүсдэг. Энэ гуоавтай Монголд, монголчуудад хэрэгтэй ажил хэрэг ярьж болно. Бусад нь бол Монголыг энэ гурван хөрш улсын эсрэг хатгаж ашиглахын тулд л ирж байгаа. Орос 1921 онд, Хятад 1949 онд Монголыг улс гэж хүлээн зөвшөөрсөн. Англи, Франц, Герман 1960-аад онуудад, АНУ 1988 онд бил үү дээ хүлээн зөвшөөрсөн. Эртний найз нөхөрөө мартаж болохгүй шүү, гоё өнгөнд автагдагч аа!

ЗОЧИН [49.0.135.63] 2024-04-27 08:05:09

ДЭЛХИЙН МУНДАГ УДИРДАГЧ НАР ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЭЛЭЭС МОНГОЛЫГ АВРАХ ГЭЖ БАЙГА. ТЭГЭГ БӨГС ДОЛООГЧ ЧИ КИМ ЖОН УНЫГ ИР ГЭЭ ЮУ.

Зочин [59.153.115.176] 2024-04-26 10:34:46

Английн ЕС байсан хүндээ!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.