МУГТ Э.Цэндбаатар уучлал хүсэж, олимпын эрхийн сорилд оролцуулахыг хүсэв
МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтэд “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна.
Та бүхэн минь дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандаж олимпын эрхийн сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү. Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явахаар болбол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахыг хичээх болно” гэжээ.
Эргэн сануулахад, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасах шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс 2021 онд гаргасан билээ.
Сэтгэгдэл
Unwbcu [178.68.41.154] 2025-01-05 06:58:56
ivermectin 6 mg for humans for sale - <a href="https://ivercand.com/">ivermectin 12mg pills for humans</a> how to get carbamazepine without a prescription
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:13
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:13
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Zochin [139.5.217.150] 2024-03-19 12:05:04
Yychlal khvsekh ym algaa, ene .undag tamirchnaa ter, zasag kharaad vzeed , khurdan zebsheerlii ni egeechee, yu ni byryy ym, byy tamirchnaa zoboo, amjilt khvsie.