Давос-2025: Технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг бүгдэд хүртээмжтэй байлгах санаачилга, зорилтыг хэлэлцэж байна

Aдмин / Эдийн засаг

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форум нэгдүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд "Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа" сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганаар технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг бүгдэд хүртээмжтэй, үр ашигтай байлгах санаачилга, зорилтыг хэлэлцэж буй юм.

Хэлэлцүүлэг таван үндсэн чиглэлээр өрнөж байна. Үүнд, өсөлтийг дахин зураглах, ухаалаг эрин үеийн салбарууд, хүний хөгжилд хөрөнгө оруулах, эх дэлхийгээ хамгаалах, итгэлцлийг сэргээх багтаж байна.

Давосын форум зөвхөн хэлэлцүүлэг бус хөрөнгө оруулалтын хамгийн том индэр гэдгээрээ алдартай. Чуулганы дараа хэдэн тэрбумын үнэ бүхий гэрээ, хэлцэл байгуулдаг уламжлалтай. Түүнчлэн энэ удаагийн чуулган дэлхийн байгаль цаг уурын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц, арга замуудыг ч онцгойлон авч үзэж байгаа аж.

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Дональд Трамп форумд оролцоно гэсэн хүлээлт өндөр буй юм. Форумд оролцогчид ирээдүйд эдийн засгийг хэрхэн урагшлуулах талаар санал солилцож, шийдвэрүүдээ тодорхойлох ажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.