Шинийн 4 буюу даваа гаригаас төрийн байгууллагууд ажиллаж эхэлнэ

Aдмин / Эдийн засаг

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан байдаг. Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд тохиож байна.

Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин шинийн 4 буюу 2025 оны гуравдугаар сарын 03-ны даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой аж. Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгааг мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.64.12] 2025-02-20 13:17:43

2 өдөр хөдөө явж амжихгүй дээ

Зочин [66.181.168.131] 2025-02-20 08:31:30

Neg musun ter bilgiin toololooroo yavchaach erguu dagznuudaa.. zarim udur ni tasraad zarim ni davhardaad yvj baih uu? 21-r zuund iim tur zasagtai bn gedeg shivshig...

Нараа [202.55.188.117] 2025-02-19 23:24:32

юун тэнэг хууль өргөн барина гээд хуцаад бгаа юм бэ хийх юмаа олж ядсан юм бэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.