1072 хувьцааны ногдол ашгийг битүүний өдөр иргэдийн дансанд шилжүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд олгох ногдол ашиг олгох шийдвэрийг өчигдөр ТУЗ-ийн хурлаар гаргажээ.
Ногдол ашгийг хоёр хувааж олгох бөгөөд эхлээд 100 мянган төгрөгийг иргэдийн дансанд энэ сарын 28-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилахаар болсон аж.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, “2024 оны санхүүгийн балансаар 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон. Үүнээс 2024 оны арванхоёрдугаар сард урьдчилаад 130 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүсэн. Үлдсэн 200 мянга орчим төгрөгийг Цагаан сарын өмнө, хойно хоёр хувааж олгоно.
Иргэдийн ногдол ашигт нийтдээ 1.1 их наяд төгрөг хуваарилж байна. Харин төрийн эзэмшлийн ногдох ногдол ашигт 2.8 их наяд буюу иргэдийнхтэй нийлээд 3.9 их наяд төгрөгийг ногдол ашигт хуваарилна. Компани 2024 оны жилийн эцсээр 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 86 орчим хувийг ногдол ашиг болон гарч байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл
Ширнэн [202.126.91.25] 2025-02-21 13:11:35
28 гэж байхаар тэрнээс өмнө өгж болдоггүй юм уу
Иргэн [66.181.176.127] 2025-02-21 00:43:10
ЗГ-ын энэ шалиг шийдвэрүүд улс орны эдийн засгийг сүрүүлж байна даа. Инфляци, бэлэнчлэх сэтгэлгээ, архидалт, гэмт хэргийн өсөлт, ядуурал, хорт хавдар, осол аваар, мухар сүсэг, залуучууд гадагшаа их явах болжээ. Цалин, бүтээмжийн үнэлгээг өсгөх шаардлагатай. Энэ их хэмжээний мөнгөөр боловсрол, эрүүл мэнд, иргэдийн тархинд хөрөнгө оруулалт хийж хэд дахин өсгөх боломж байсан. Популизм хэзээ ч улс оронд хөгжил авчрахгүй. Зеленский араас орж эрх мэдлээ хадгалж л байвал бусад хамаагүй болжээ: ЗГ, УИХ
Монгол хүү [202.55.188.89] 2025-02-20 16:20:16
Угаадсаа яасан орой өгдөг н. Бүх хүмүүс айл хамаг юмаа бэлдсэн дэлгүүр нь хаасан байна
Зочин [103.57.92.224] 2025-02-20 14:40:25
бүтээмжгүй бэлэн мөнгө тараана гэж хэд дахин зарлаж үнэ хөөрөгдөхөө болиоч мунхаг дарганцаруудаа. өгөх бол дуугүй л өг л дөө, дахин дахин улиглаж хуцсаар л үнэ хөөрөгдчих юмаа мулгуу мунхаг төр засагтай байх чмар хэцүү юм бэ
Иргэн [45.117.35.26] 2025-02-20 14:03:42
АСУУЛТ: Хэн нь хариулах юм бол. Ахмадуудаа молигдосон хууралт 1072 хувьцааны ноогдол ашиг хуваарилахад үйлчлэх үү?
zochin [202.131.226.18] 2025-02-20 10:49:20
nohoin baas shg