Зам тээврийн осол 5-29 насны дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Aдмин / Эрүүл мэнд

Зам тээврийн ослоор жил бүр 1.2 сая орчим буюу өдөрт 3200 орчим хүн амь насаа алдаж, 5-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын IV бага хурал 2025 оны хоёрдугаар сарын 18-20-нд Марокко улсын Марракеш хотноо болж байна.

Тус хуралд Монгол Улсыг төлөөлж, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Мароккогийн Засгийн газар болон ДЭМБ-аас зохион байгуулж буй “Амьдралын төлөө тууштай” уриан дор болж буй дээд хэмжээний уулзалт нь 2030 он гэхэд дэлхийн зам тээврийн ослоор нас баралтыг хоёр дахин бууруулах Тогтвортой хөгжлийн зорилтуудын зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд салбарын сайд, дарга нар, мэргэжилтнүүдийн дунд олон талт хэлэлцүүлгийг өрнүүлж байгааг ЗТЯ-наас мэдээлэв.


Сэтгэгдэл

Айзере [66.181.189.110] 2025-02-20 18:32:10

Үнэн шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.