Улсын хэмжээнд долоон аймгийн 26 сум цагаан зудтай байна

Aдмин / Орон нутаг

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд 21 см хүртэлх цасан бүрхүүл тогтжээ. Зудын үнэлгээгээр долоон аймгийн 26 сум цагаан зудтай, 13 аймгийн 39 сум зудархуу байна. Нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгох ажлыг эхлүүлсэн тухай УОК-ын ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү онцлов.

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн зургаан аймагт нийт 3540 өрх байгаагаас өвс, тэжээлийн нөөц нь дуусаж байгаа таван аймгийн 1894 өрхөд аймаг, сумын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл өгчээ. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Ховдын малчдад аймгийн нөөцөөс өвс, тэжээл олгож эхэлсэн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.