Гадаадын зочид, хэвлэлийн байгууллага, багш нарын машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Aдмин / Хууль

Энэ сарын 22-ноос 27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан "Цагаан сарын баярын өмнө буюу хоёрдугаар сарын 22-27-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийнэ. Үүнтэй холбоотой судалгаа явуулахад, 68 хувь нь дэмжсэн. Тиймээс дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Өмнө нь, наймдугаар сард болон 12 дугаар сард дугаар хязгаарлах шийдвэр гаргаж, ажиллаж байсан. Ингэснээр хөдөлгөөн буурсан байдаг" гэв.

ТЦА-наас "Нийслэлийн засаг даргын тамгын газраас зохицуулалт хийсэн. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллана. Зарим тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад оролцохгүй. Тухайлбал, гадаадын зочид, төлөөлөгчийн айлчлалын машин, хэвлэл мэдээллийн байгууллагын таних тэмдэг бүхий автомашин, сургууль, цэцэрлэгийн багш нарын машин мөн хамаарахгүй. Хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжинэ" гэв.

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр СОНДГОЙ
  • Хоёрдугаар сарын 23-ны өдөр ТЭГШ
  • Хоёрдугаар сарын 24-ний өдөр СОНДГОЙ
  • Хоёрдугаар сарын 25-ны өдөр ТЭГШ
  • Хоёрдугаар сарын 26-ны өдөр СОНДГОЙ
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр ТЭГШ дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарын бүс 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх зам аж.


Сэтгэгдэл

Холион бантан [157.15.7.113] 2025-02-20 12:41:32

Нэг шийдвэр гаргана, тэр нь дандаа холион бантан. Одоо явж байгаа бүх машин сургууль, цэцэрлэгийн багш, сэтгүүлч нарынх болно, ойлгомжтой

Зочин [49.0.139.253] 2025-02-20 14:29:42

Tiim shuu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.