З.Энхболд: “Энержи ресурс” Засгийн газартай хэлэлцээ хийхдээ илт худал баримт бүрдүүлж байгаад Ухаа худагийг авсан, одоо буцааж өгөх л ёстой


УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.
-Та “Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгсөн” гэж мэдээлж, нийгэмд нэлээд шуугиан тарилаа. Эндээс эхлээд ярилцъя?
-“Эрдэнэс Тавантолгой” таван бүлэг ордтой. “Тавантолгой” гэдэг үг нь таван ширхэг толгойн тухай юм л даа. Сүүлийн хэдэн жил энд хайгуул хийгээд, зургаа дахь толгойг өөрийнхөө нөөцөд бүртгэж авсан байна лээ. Энэ Тавантолгойн дөрвөөс буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Чингис хаан үндэсний баялгийн санд орж байгаа орлого 200 тэрбум төгрөг болчихоод байгаа юм. Яагаад дөрөв болчихов гэхээр нэг ордыг нь 2008 онд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс” гэдэг компанид үнэгүй хувьчилсан. Үүнээс болоод сүүлийн хэдэн будлианууд явлаа шүү дээ. Манай их хурлын үед “Энержи ресурс” Хятадын “Шинхуа”-тай хамтарч үлдсэн ордуудыг үнэгүй авах төсөл хийгээд, тэрийг нь манай УИХ-ын (2012-2016 оны) 40 гишүүн эсэргүүцэж зогсоосон. Одоо Баялгийн сан гарсан. “Эрдэнэс Тавантолгой” дөрвөн ордоосоо Баялгийн санд хувь нэмэр оруулах биш, алдагдсан Ухаа худаг гэдэг ордоо татаж авчирч нэмэх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл, энд хууль бус зүйл явчихсан.
-Тухайн үед хууль бус юм орж ирж байхад УИХ яагаад зогсоогоогүй юм бэ?
-Манай УИХ-д Ухаа худагийг буцааж авах кноп хүрээгүй юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч эсрэг, Ерөнхий сайд эсрэг байсан. Гэхдээ бид асуудлыг даамжруулалгүй, үлдсэн дөрвөн толгойг “Энержи Ресурс”, “Шинхуа”-д өгөхийг зогсоож чадсан. Энэ орд угаасаа л улсын өмч байгаа юм. 460 сая тонн нүүрс өгчихсөн юм билээ.
-Тэмдэглэл гэдгийг тайлбарлахгүй юу?
-Хурал дээр нэг ийм юм яригдаж, бид ингэж тохирсон шүү гэдэг л асуудал болохоос биш 460 сая тонн нүүрсийг хэн нэгэн Дорж, Дулмаад өгөх тухай шийдвэр биш байхгүй юу, хууль зүйн хувьд. Тэр нь угаасаа “Энержи ресурс” гэдэг компани байгуулагдахаас өмнө 1930-аад оноос нүүрс олборлож 1950-1990 онуудад хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байсан. Улс мөнгөө зараад, хайгуул хийгээд, олборлоход бэлэн болгочихсон орд. Бусад ордуудыг бас л Баялгийн сандаа хуулийн дагуу оруулахыг шаардана. Стратегийн 18 ордын нэг нь Тавантолгой. Тавантолгойн дөрвөн толгой нь ард түмэнд өгөөжөө өгч байгаа. Тав дахь нь хулгайд алдагдсан. Шинэ залуу хүмүүс УИХ-ын гишүүн боллоо, энэнийхээ учрыг олох хэрэгтэй. Хуулийн дагуу өмч хувьчлал явуулах ёстой байсан. Тэмдэглэлээр олгодог бол би ч гэсэн одоогийн сайд нарыг танина. “Та нар надад нэг тэмдэглэл гаргаад өгчих, би нэг орд авах гэсэн юм” гээд орж болно. Гэхдээ хэн ч ингэж хууль зөрчиж болохгүй л дээ.
-Та “Энэ ордыг үнэгүй өгсөн” гэж хэлсэн. Тухайн үед Засгийн газраас ямар нэг нөхцөл тавьж байсан болов уу?
-Засгийн газрын 2008.03.19-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр өгчихсөн. Би тухайн үеийн С.Баярын Засгийн газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. “Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөв” гээд явуулчихсан. Тэр хэлэлцээрийн үр дүнд гэрээ хийгдсэн байдаг. "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” гэрээ, нэг талаас Монгол Улсын Засгийн газар, нөгөө талаас “Энержи Ресурс” компани байгуулсан. Оршил гэдгийн 1.1 дээр Монгол Улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлалтай Тавантолгойн нүүрсний орд газарт 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК эзэмшиж ирсэн байна гээд бичсэн байна (үзүүлэв.сурв). Энэ нь Засгийн газартай хэлэлцээ хийхдээ илт худал баримт бүрдүүлж байгаад авсан гэсэн үг.
-Яагаад илт худал гэж вэ?
-“Энержи ресурс” гэдэг компани лав л 1999 онд байгаагүй юм. Байгаагүй компани хайгуул хийхгүй. Хамгийн гол нь тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийнхөө хувийн компанид 60 жил ашиглаж байгаа, 40 жил олон арван сая шилжих рубль зарцуулж хайгуул хийж, нөөц тогтоогоод, ТЭЗҮ хийгээд дууссан орд дээр шинээр Х лиценз өгсөн. 1997 оны ашигт малтмалын хуулиар хайгуул хийж дууссан талбайд Х лиценз давхцуулан олгохыг хориглосон байдаг. Ингэж улсын хөрөнгийг албан тушаалаа ашиглан, хууль бусаар хувьдаа авсан Х лиценз хэд хэдэн компани дамжин зарагдсаар байгаад “Энержи ресурс”-ийн мэдэлд ирснийг тухайн үеийн Засгийн газар нягтлалгүй хууль ёсны лиценз мэтээр албажуулж өгсөн.
-Түрүүн та гэрээний талаар дурдлаа. Ямар хүмүүс гарын үсэг зурсан байна вэ?
-“Энержи Ресурс” компанийн хувь нийлүүлэгчид болох Ж.Оджаргал, “Петровис”-ийн захирал, талийгаач Ц.Оюунгэрэл, “Шунхлай”-н Г.Батсайхан, “Моннис”-ын Б.Чулуунбаатар, "Тэнгэрийн цаг"-ийн А.Ганхуяг (талийгаач П.Очирбат гуайн компани гэв.сурв) гарын үсэг зурсан. Энэ таван компани “Энержи ресурс” гэдэг компани байгуулаад, дундуур нь янз бүрийн хүмүүс лицензийг нь янз бүрийн цаг үед шилжүүлээд яваад байсан байдаг.
-Ухаа худагийг ингэж хууль бусаар олгосон явдалд АМГ-ын дарга асан Жаргалсайханыг холбоотой гэдэг. Энэ талаар асууя?
-1997 онд Ашигт малтмалын хууль шинээр гарсан. Энэ хуулиар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон газарт лиценз өгөх хориотой. Жишээлбэл, Цогтцэций суманд газрын хөрсөн дор 6.4 тэрбум тонн коксжих нүүрс байсныг чи, бид хоёр мэдэхгүй. Энд тийм баялаг байгааг Монгол Улсын Засгийн газар мэдэж байсан. Засгийн газрын хариуцсан ажилтан Жаргалсайхан гэдэг хүн энд 6.4 тэрбум тонн нүүрс байгааг мэдэж байсан боловч хоосон газар гэж тооцоод, Ашигт малтмалын хуулийн 13.4-ийг зөрчиж, өөртөө хайгуулын лиценз бичээд л авчихаж байгаа юм. Тэр нь явсаар байгаад “Энержи ресурс” дээр ирсэн. Энэ ордын 70 хувь нь коксжих, 30 хувь нь эрчим хүчний нүүрс. 1950-1989 оныг дуустал геологи, хайгуулын ажилд замбараагүй их мөнгө зарсан юм билээ. Тавантолгойн ордыг олж тогтоогоод, уурхай байгуулах нь зүйтэй гэж үзээд, 1990.01.30-нд ТЭЗҮ хийгдэж дууссан. 1990.03.08-нд Улс төрийн товчоо огцорлоо. Ингээд Тавантолгой нэг хэсэгтээ мартагдсан байгаа юм. 1997 онд УИХ Ашигт малтмалын хууль баталж, хоосон талбайд хайгуулын лиценз өгөхийг зөвшөөрсөн. Жаргалсайхан гэдэг нөхөр Тавантолгойн ТЭЗҮ байгааг мэдэж байсан шүү дээ. Тэр ТЭЗҮ-ийн нэг хувь Улсын архивт бий. “Эрдэнэс Тавантолгой” компанид олборлолтоо явуулахад нь зориулж хувилж өгсөн юм билээ.
-Зарим хүн “Юу гэж стратегийн чухал ордыг үнэгүй авах вэ, хууль журмын дагуу л олгосон байж таараа” гэсэн байр суурь илэрхийлж байна. Танд ямар баримт байна вэ?
-Нүүрсний хайгуул зардал ихтэй, олон өрөмддөг, өрөм болгоны дата байна. Өрөмдөөд, хэдэн метрийн дор ямар нүүрс байна вэ, хаанаас нь эхэлж ухах вэ гээд бүх юм нь бэлэн болохыг хэлж байгаа юм. Ийм ордыг “Энержи ресурс” компани хууран мэхэлж авсан. Тэд хайгуул дээр нэг ч өрөм тавиагүй. Яагаад гэхээр нэг портер машин цаасан дотор бүх дата нь байгаа байхгүй юу. Энэ бол улсын өмч, ямар ч маргаангүй. Улсын өмчийг хувьчилж авах гэж байгаа бол Өмч хувьчлалын тухай хуулийн дагуу явна. Би Төрийн өмчийн хорооны даргаар 1996-1999 он, 2004-2005 оны хооронд ажилласан. Өмч хувьчлалын хуулийг анх удаа Монгол Улсад хэрэгжүүлсэн агентлагийн дарга нь би байгаа юм. 1996 оны сонгуулийн өмнө энэ хуулийг түрүүчийн Ардын намын олонх болсон УИХ батлаад, хэрэгжилт нь 1996 оны долоо бил үү найман сарын 1-нд таараад, би наймдугаар сарын 8-нд ажлаа аваад, өмч хувьчлалыг хэрэгжүүлж байсны хувьд мэднэ.
-Арван тэрбум ам.долларын өр яригддаг?
-1990 он хүртэл Монгол Улс тухайн үеийн ЗХУ-аас 10 тэрбум шилжих рублийн зээл авч, улсаа хөгжүүлж байсны нэлээд хувь нь геологи, хайгуулын ажилд зарцуулагдсан. Тэр их хөрөнгөөр бүтсэн хайгуулын ажлын үр дүнг тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс хувьдаа үнэгүй авсан. Нөгөө портер цаасыг чинь аваад явчихаж байна шүү дээ. Тэгээд нүүрсийг нь ухаж, ашиг олоод. Тэр олсон ашгийнх нь талаар би фэйсбүүк дээрээ бичсэн юм. Өнөөдөр Тавантолгой таван орд тавуулаа ашиглагдаж байна. Нэг нь буюу Ухаа худаг хувьд очсон. Нөгөө дөрөв нь улсын мэдэлд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д байна. “Эрдэнэс Тавантолгой”-н олборлож байгаа өртөг, зарж байгаа үнийг харвал нэг тонныг нь газар дээр нь 100 ам.доллароор зарж байна. Сайн чанарын коксжих нүүрс. Түүнийг олборлох хөлс, 15 ам.долларт бүх шатахуун, цалин зэрэг багтаад байгаа юм. Татварын өмнөх цэвэр ашиг нь 85 ам.доллар болж байгаа юм. Тэгэхээр 460 сая тонн нүүрсээ 85 ам.доллароор үржүүлэхээр 39.1 тэрбум ам.доллар буюу 132 их наяд төгрөг гэдэг тоо гарсан. Мэдээж урд жилүүдэд үнэ бага байсан. Ирээдүйд 100-гаас ч илүү гарах байх. Тооцоог өнөөдрийн үнээр авсан. Ямар үнэ хүрч болох баялгаа үнэгүй өгч вэ гэдэг л тооцоо.
-Та өөр дээрээ ингэж “гал дуудах” хэрэг байсан юм уу?
-Би тэднийг 132 тэрбум төгрөг аваад явчихаж гэж хэлээгүй шүү дээ. Эсэргүүцэл энэ тэр гаргасан байна лээ. 132 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн экспортолж, татварын өмнөх цэвэр ашиг олох боломжтой ордоо үнэгүй өгсөн байна л гэж буруутгаж байгаа юм. Угаасаа улсын өмч юм чинь энэ ордоо улс буцаагаад авахад буруудах юм ерөөсөө байхгүй. Үндэсний баялгийн сандаа нийлүүлчихвэл 3 сая монголчуудын мөнгө арвижна. Үндсэн хуульд заагдсанаар нийт монголчуудын хувь хүртдэг сангаа томруулъя л гэж байгаа юм. Нэг толгой нь алдагдсан байна, дөрвөн толгойг нь алдагдахаас сэргийлж авч үлдсэн нь 2012-2016 оны УИХ. Тиймээс “Оюун-Эрдэнэ ээ, чи одоо алдагдсан Ухаа худагаа буцааж авчир аа” л гэж бичсэн. Тэрийг тойроод бөөн бужигнаан болоод, “Шунхлай” мэдэгдэл гаргаад, “Бид “Энержи”-д ямар ч холбоогүй” гээд байгаа юм. Холбоотой гэдэг нь “Энержи” үүсгэн байгуулагч нь гээд саяын үзүүлдэг “Энержи ресурс” Засгийн газар хооронд байгуулсан гэрээн дээр гарын үсэг нь байгаа биз дээ.
-Ухаа худагийг одоо буцааж авах боломжтой юу?
-Эд нар хуурамч баримт бүрдүүлээд, лицензийг өөрийн мэдэлд шилжүүлчихсэн. Энэ чинь хууль бус учраас буцах л ёстой. Гэхдээ хулгайн замаар авсан лицензээр Ухаа худагийн уурхай дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул зогсоож, лицензээ хууль ёсны эзэн “Эрдэнэс Тавантолгой” ХК буцааж авах ёстой. Оюутолгойн газрын гүнд 1-2 км-ын дор байгаа баялгийг Монгол Улс мэдээгүй шүү дээ. “Рио Тинто” тэр баялгийг өөрөө олсон учраас Ашигт малтмалын хуулийн дагуу Монгол Улсад хувь өгөхгүйгээр ашиглах эрхтэй. Хар элгийн “Рио Тинто” сайн дураараа 34 хувийг үнэгүй Монголын Засгийн газарт шилжүүлж өгсөн. Харин Ухаа худаг бол Монголын Засгийн газар мөнгөө зараад олсон баялаг. Гэтэл тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга Жаргаласайхан хувьдаа хууль зөрчин авсныг 1999 оны Засгийн газраас эхлээд 2008 оны Санжийн Баярын Засгийн газар хүртэлх бүх Засгийн газар залруулахыг оролдоогүй.
-Хэн ч энэ талаар ам нээхийг хүсээгүй бололтой?
-Ухаа худагийг хууль зөрчин өгснөөс хойш 2017 он хүртэл Элбэгдорж хамгаалж, өмгөөлөөд хураалгаагүй. Тэгэхээр хулгайн хөрөнгөн дээр үйл ажиллагаа явуулж буй компани тэрийгээ буцааж өгч л таарна. Хулгайлсан юм, гэхдээ та нар 460 сая тонн нүүрсээ ухаад дуусга гэж хэлж болохгүй шүү дээ. Би яагаад “Рио Тинто”-той харьцуулаад байна вэ гэхээр 34 хувиа сайн дураараар Монгол Улсад үнэ төлбөргүй өглөө. Уг нь тийм үүрэг байхгүй. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордоос 50 хувиа улсад өгөх үүрэгтэй. Энэ хуулиа яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч байгаа юм. Хамгийн гол нь, Оджаргал энийг олоогүй байхгүй юу. Тавантолгой, Оюутолгой шиг орд өдөр бүр олдохгүй. Сүүлийн 70, 80 жил хайж байж олоод, нийт үр шимийг нь монголчууд бөөнөөрөө хүртэх гээд явж байсан чинь замаас нь эрх мэдэлтэй хүмүүс ашиглаад, алга болчихоод байна.
-Тавантолгой тавуулаа улсын мэдэлд байх ёстой гэж та хэлээд байна уу?
-Тийм ээ. Нэгдүгээрт, энийгээ бүтэн болгож авах ёстой. Хоёрдугаарт, тэр орд дээр Монгол Улсын хамгийн том экспортын бизнес явагдаж байна. Энэ жил манай улс 82 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн, үүний талаас илүү нь Таван толгойд ноогдоно. Гэхдээ нэг тонн нүүрс чинь уурхай дээрээ 100 ам.доллар гээд бодохоор 5 тэрбум ам.долларын бизнес байгаа байхгүй юу. Зэс, алт бага, хамгийн их нь нүүрс байгаа юм. Тэгэхээр нүүрс олборлож, тээвэрлэж, худалддаг бизнесийнхээ дотор бүх монголчууд өөрсдөө орох бололцоотой. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаагаараа дамжаад, хүн болгон ашгийг нь хүртэж болно. Засгийн газар өөрт оногдох 80 хувийн хувьцаагаар тулгамдсан асуудлаа, төмөр зам, засмал зам тавих, Улаанбаатарыг утаагүй болгох бүх ажлаа хийж болно. Ийм мэтээр манай УИХ-ын авч үлдсэн Тавантолгойн дөрвөн толгойгоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэврээ тавьж байна. Бусад улсын чанартай хөрөнгө оруулалтаа хийгээд болоод байна. Энэ юм угаасаа анхнаасаа тав байж бүтэн болох байсан. Нэгийг нь аваад явчихсан улсууд сайн дураараа буцаагаад өгчих. Наадах чинь угаасаа залилангийн юм болсон байна. Та нар хайгуул хийгээгүй, өрөм тавиагүй. Тэгсэн мөртлөө Х, А лиценз аваад явчихсан. Тэр төрөөс өгдөг цаас чинь зүгээр л цаас байхгүй юу.
“Оюун-Эрдэнэ ээ, нөгөө Баялгийн санд дутаад байгаа мөнгө чинь энд явж байна шүү. Энийгээ олж ав"
-Газар дор байгаа баялгийнхаа үр өгөөжийг иргэн бүрт тэгш хүртээхийн тулд юу хийх ёстой вэ?
-1996 оноос өмнө өмч хувьчлал яаж авсан нь мэдэгдэхгүй, нэг мэдэхэд хувийнх болчихсон байдаг байсан. Дарга нар нь хуваагаад авчихдаг. Би ТӨХ-ны дарга болоод, өмч хувьчлалыг зөвхөн дуудлагаар зардаг болгосон. 1996 оноос хойш дуудлага худалдаа болсон шүү дээ. Стратегийн 18 орд, стратегийн болох боломжтой нийт 40 ордын тухай яриад байна. Улсаас хөрөнгө зараад, орд болгосон Таван толгой шиг энэ 40 стратегийн ордыг “Энержи ресурс” ч авч болно шүү дээ. Тэгэхдээ өмч хувьчлалын хуулийн дагуу дуудлага худалдаагаар авах ёстой. Энэ болгоны учрыг шинэ УИХ, Засгийн газар олох байх гэдэг найдлага төрсөн. Би тэгээд фэйсбүүкээрээ дамжуулан “Оюун-Эрдэнэ ээ, нөгөө Баялгийн санд дутаад байгаа мөнгө чинь энд явж байна шүү. Энийгээ олж ав” гэж зөвлөсөн юм. Над шиг хуучин юмаа мэдээд ярих хүн олон байхгүй байна л даа.
-Өнгөрсөн хугацааны алдагдсан боломжийг нөхөх, алдааг засахад хуулийн хүрээнд ямар боломж байна вэ?
-Анхнаасаа хууль зөрчөөд, байгаа баялгийг байхгүй гэж үзээд, дээр нь дахиад хайгуулын лиценз давхардуулаад өгчихсөн. Тэр нь 1997 оны Ашигт малтмалын хуулийг зөрчсөн л байхгүй юу. 2005 онд хууль дахиж шинэчлэгдсэн. Тавантолгойн лиценз тойрсон энэ бүх үйл явдал 1997 оны Ашигт матлмалын хуульд нийцсэн байх ёстой. Нийцээгүй учраас буцна гэсэн үг. 30 жилийн турш өнөөдрийн үнээр авбал 132 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, ийм мөнгө гараад байна. Энийгээ бүрмөсөн ухаад дуусчихаас нь өмнө ав аа. Тэд заавал Ухаа худагийг сонгож авдаг нь бас учиртай юм билээ.
-Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Тавантолгойгоос хамгийн их судлагдсан нь Ухаа худаг юм билээ. Хамгийн их өрөм нь. "Өрөм" нь буюу хамгийн их коксжих нүүрстэй хэсгийг нь авчихсан юм байна лээ. С.Баярын Засгийн газар юуг тооцоогүй вэ гэхээр энэ ордыг “Энержи ресурс” олоогүй, хайгуул хийгээгүй, энэ ордын лиценз анх олгогдож байхад “Энержи ресурс” гэдэг компани огт байгаагүй. Тэр болгоныг тооцож үзэхгүй, нөлөөнд орж ийм юм хийснийг нь буруутгаад байгаа юм. Тэрийг надаас өөр санах хүн зөндөө байгаа байх. Яг л энэ үед шүү дээ. Тэгэхээр “Шунхлай” компани огт хамаагүй гэж зүтгэх хэрэггүй. 2008 онд би сөрөг хүчний гишүүн байсан. Таван компанийн нэр яригдаж байгаа боловч 10 компани шүү дээ. Тавыг нь Ардчилсан нам, тавыг нь Ардын нам авсан байдаг. “Молекул” Батбаярын компани, гишүүн байсан Цэнгэлийн компани. Ерөнхийлөгч агсан П.Очирбатын компани гээд 10 байж байгаад 2008.03.19-нд гэрээ зурагдах үед тав болчихсон. Нөгөө хэд нь хувьцаагаа зараад гарчихсан юм билээ. Энэ 10 компани тухайн үеийн төр засагт, нам намынхандаа нөлөөлөх байж л дээ. Анхнаасаа хууль зөрчөөд, байгаа баялгийг байхгүй гэж үзээд, дээр нь дахиад хайгуулын лиценз давхардуулаад өгчихсөн.
-Том ордуудаа энэ мэтээр өмч хувьчлалын бус замаар хуваагаад авчихсан нь үнэхээр харамсалтай байна?
-1990 онд байсан том том ордуудыг өмч хувьчлалын замаар хувьчлаагүй, албан тушаалтай улсууд нь хуваагаад авчихсан учраас өнөөдрийн хүндрэл гараад байгаа юм. Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндэсний баялгийн сангийн хуулийг санаачилж, УИХ-аар батуулаад, өнгөрсөн онд Чингис хаан гэдэг нэртэй сан болголоо. Тэр санд уул уурхайн компаниудаас орлого төвлөрч байна. Үүнтэй зэрэгцээд нөгөө стратегийн ордууд, нөгөө улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудын Баялгийн санд оруулах хувь нэмэр дутаад эхэлсэн. Засгийн газар тэрийгээ нэхэхээр нөгөө хууль бусаар хувьчилж авсан компаниуд нь ил, далдаар дайраад эхэлсэн. Өнөөдрийн байдлыг хөндлөнгөөс нь ажиглахад ийм л байна. Үндэсний баялгийн сантай болсон нь өөрөө эдийн засгийн тусгаар тогтнол руугаа явах маш том алхам. Би бас төр засгийн асуудалд олон жил хутгалдаж, гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Норвеги улсын Үндэсний баялгийн санг хараад, бид тийм юм хийхсэн гэж мөрөөдөж байсан. Тэр нь Оюун-Эрдэнийн засгийн газрын үед хийгдлээ л дээ. Манай Их хурал хууль гаргаж чадаагүй, янз бүрийн саад байсан. Тэрний нэг нь том ордуудаа өмч хувьчлалын бус замаар тухайн үед дарга цэрэг байсан улсууд нь хуваагаад авчихсан. Одоо тэрийг Үндэсний баялгийн санд хуулийн дагуу оруулах гэхээр янз бүрийн эсэргүүцэл гараад байгаа юм билээ.
-Стратегийн ордыг хэдэн онд хуульчилсан бэ?
-2004-2008 оны Их хурлын хийсэн ажил. Би тэгэхэд гишүүн байсан.
-Өнгөрсөн хугацаанд бид юун дээр алдсан бэ?
-Нэгдүгээрт, Үндэсний баялгийн сангийн хуулиа гаргаж чадаагүй. Хоёрдугаарт, би фэйсбүүк дээрээ бичсэн байгаа. Хүн болгон И-Монголиа руугаа ороод, Үндэсний баялгийн сан гэдэг цэс рүү орохоор тэрэнд хувь нэмэр оруулж байгаа төрийн өмчит компаниудын төлсөн мөнгөн дүн байгаа юм. Тэр мөнгөн дүнг 100 хувь гэж үзвэл хамгийн их нь буюу 96 хувь нь хоёрхон компанийх байгаа. “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум төгрөг, дараагийнх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК 200 тэрбум төгрөг оруулж. Бидний сүүлийн 20-иод жил маргасан Оюутолгой Эрдэнэтээс гурав дахин илүү хүчин чадалтай үйлдвэр шүү дээ. Гэтэл 300-хан сая төгрөгийн хувь нэмэр оруулж байх жишээтэй. Тэгэхээр хамгийн их буюу 95 хувийг ганцаараа оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” хоёрыг намайг УИХ-ын дарга байхад хувьчлахыг оролдсон. Аль алийг нь манай их хурал зөвшөөрөөгүй учраас энэ хоёр улсынх хэвээрээ үлдсэн. Гол нь Баялгийн сан үргэлж баяжиж байх ёстой. Норвегийн баялгийн сангийн тухай яагаад яриад байна вэ гэхээр дэлхий дээр хамгийн шилдэг менежменттэй нь юм. Нефть, газынхаа орлогыг энэ үеийн норвегичүүд эдэлж дуусахгүй ээ. Норвеги улс мөнх байх зорилгоор бид үүнийг арвижуулаад л явна гээд, аваад идээд байдаггүй сан байгаа юм. Тэр схемээр Монголын Баялгийн сан явж байвал их сайн байгаа юм. Норвегийн баялгийн сан тэтгэврээ даадаг шүү дээ. Хүмүүс хөдөлмөрийн чадвартай байхдаа ажил хийгээд, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчихна. Тэтгэвэр авах болохоороо Баялгийн сангаасаа авдаг зохицуулалтттай юм билээ. Ирээдүйд, дараа үед энэ норвегичүүд хэрэглэнэ гэдэг бодлоготой. Очиж судлаагүй дарга нар байхгүй дээ. Хамгийн сүүлд Х.Баттулга Ерөнхийлөгчтэй бид очиж үзэж байсан. Энийг ажил хэрэг болгосон нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болчихоод байгаа юм.
Д.ЭРДЭНЭТУЯА (ӨДРИЙН СОНИН)
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.130] 2025-02-20 16:41:02
Энхболд бол эдгээр ордуудыг Монголдоо,төрдөө авч үлдэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж хүчин зүтгэсэн,зорьсоноо хэрэгжүүлж чадсан Монголоо гэсэн зүрх,сэтгэлтэй хүн гэдгээ харуулж чадсан хүн.
Зочин [43.242.243.236] 2025-02-20 19:20:58
Үнэхээр зарчимтай, хуулийн дагуу ажиллаж байсан УИХ ын дарга байсан даа..
б [103.57.94.171] 2025-02-20 13:30:58
Энэ хүнийг ТОМООХОН ,ХАРИУЦЛАГАТАЙ албан тушаалд тавимаар юм.
Зочин [139.5.218.161] 2025-02-20 08:47:15
Бас л нөгөө тогжгор псда Элбэгдоржийн нөлөөлөл оролцоо байх шив дээ! MSC сонгууль болгоноор ардын намынханий амаар нь мөнгийг хошногоор нь гартал нь мөнгө чихдэг биз дээ?
Horloo [103.168.34.179] 2025-02-20 03:39:39
ЭНХБОЛД ЁСТОЫ МУНДАГ.БАЯР ХҮРГЭЁ.
Зочин [43.242.243.236] 2025-02-20 19:22:39
Ийм эх оронч иргэнийг зохих ёсоор ашиглах хэрэгтэй дээ, Манай одоогийн засаг, төр..
Зочин [202.126.90.27] 2025-02-20 08:52:53
Засгийн газар үнэхээр иргэдээ баялагын 35 % иргэдээ авч өгнө тууштай шийдвэр гаргаж байгаан үнэн бол иргэд бид цагаа сарын талбай дээр жагсаж нэр бүхий баялагын эзэдтэй давхар тэмцэж мөн шүүх засаглалыг ш инэчилэхийг шаарды
Зочин [66.181.179.193] 2025-02-20 05:23:14
Сайн бна. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол улсынх л бно.Гэхдээ манай үндсэн хуульд газар газрын дорхи баялаг ард түмний өмч гээд заагаад өгчихөөд бхад хүмүүс ичихгүй 100 хувь хувьдаа авчихаад төр засгаа , үндэснийй аюулгүй байдал руугаа; ард түмнийхээ амгалан тайван байх эрх рүү халдаад байх юм. Арай дэндүү бүдүүлэг дарга нар юмаа.
Иргэн [103.57.92.240] 2025-02-20 00:06:50
Иргэн Дайрах тусам өнгөлөг байгаарай Энхболд минь амжилт хүсэе!!!
иргэн [152.89.163.244] 2025-02-19 23:12:29
З.Энхболд энд Оюу Толгойн ордын тухайд маш буруу ярьсан ба. "Рио Тинто" тэр баялгийг өөрөө олсон учраас Ашигт малтмалын хуулийн дагуу Монгол Улсад хувь өгөхгүйгээр ашиглах эрхтэй. Хар элгийн "Рио Тинто" сайн дураараа 34 хувийг үнэгүй Монголын Засгийн газарт шилжүүлж өгсөн" гэж бууджээ. Ичмээр юм. Үнэхээр мэдэхгүй ба уу, эсвэл Рио Тинто-гийн тэжээвэр болчихов уу? 2006 оны Ашигт малтмалын хуулийг төрд том дарга хийж байсан хүн мэдэхгүй б-а гэхэд хэн үнэмших юм бэ? З.Энхболд Та ядахнаа нэр нүүрээ бодож, маш алдаатай юм ярьснаа даруй залруулах нь зүйтэй байх шүү. Зөв юмны хажуугаар хачин буруу юм ярих нь хэнд ч хэрэггүй л баймаар.
Зочин [66.181.179.193] 2025-02-20 05:27:00
Тийм шүү, Манай Үндсэн хуульд газар газрын доорхи баялаг ард түмний өмч гээд заагаад өгчихсөн бгаа шүү дээ
Гонгоржав [202.126.88.184] 2025-02-19 22:59:34
ЕС Оюун-Эрдэнэ огцорч болохгүй.Баялагтаа эзэн Ерөнхийлөгч. У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ хүрэхэд ойрхон бн.Шудрага З.Энхбопдийн эх орон ард түмнийхээ төлөө зөв сайн үйлс бүтээжээ.
Зочин [103.168.34.2] 2025-02-20 06:46:57
Шаалдаа балмаа, нүднэ гүйсэн Энкболд яахаараа шударга болдогийн
Zochin [202.9.40.225] 2025-02-19 20:19:36
Oyulzand unen uom bhgui.Eeree oligtoi medeelel.sudalgaa bhgui.440 ih naydiin nuurs.HHB .Bolovsroliin zeel.nogoon avtobus.SU.Batbold.S.Bayr gd delhiid zartai hulgaichuudiig gants udaa nerlej bnuu.Uneheer chadbargui .Battsetseg gd kazimocjin huuhen.Odjargalaas handiv avsan l bn UBTZ .iig meregjiliin bus hund egeed.odoo TZ zogsoh deeree tullaa.Shariin gol.BorEnderiin suudliin galt tereg zogsloo.Ypon ulsad 1 suragchiig surguulid yvuulahiin tuld uder bur galt tereg irj ochij bgaag haraagui biz.Hubidaa 3500 vagontoi meregjiliin bus huneer said tabidag arai ch de.Undsen TZchin injneruudee ajild n taviach.Denduu hud boi uomaa
Кноп дутаагаад байсан гишүүд нь хэн хэн бэ [202.55.188.126] 2025-02-19 20:15:50
5 толгой дээр кноп дарахгүй дутаагаад зугтсан гаруудыг нь мэдмээр бнаа
Монгол [66.181.188.45] 2025-02-19 19:27:10
АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ ОДОО ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИЖ, УИХ ИЙГ ШАХАЖ АЛДАГДСАН БАЯЛАГ УУДАА БУЦААЖ АВЬЯА ЖАГСАЦГААЯ, ЦАГААН САРЫН ДАРАА ШИНИЙН 5 НЫ ӨДРӨӨС ТАЛБАЙД ГАРЦГААЯ
Бат [103.168.34.149] 2025-02-20 18:34:36
Зөв зөв. Мөнгөөр жагсаал зохион байгуулагчидыг ичтэл нь үнэнийг түмэнд ухуулаад өг.
Зочин [86.85.55.114] 2025-02-19 19:18:39
Битгий Оджаргалыг халхавчлаад бай троллуудаа
Иргэн [66.181.186.230] 2025-02-19 17:32:40
Энэ гөлөг урвагч увайгүй Баттулгыг бараадаж хулгайгаа хийсэн Одоо Баттулга нь шоронд биш Их хуралд байгаа болохоор үнэр аваад ийм юм ярьж байгаа Мэдээж 5 толгойг аюсан СүБатболд Очирбат Батхүү нар увайгүй л амьтад .Гэхдээ одоо төрийг төр биш болгож байгаа Оюунэрдэн улсаа худалдаж байгаа Баттулгамнар хоршсон нь аюул МАН гэх мафи АН гэх цөөвөр чоно ХҮН гэх хогнуудтай нийлсэн нь бас аюул
Зочин [103.57.94.213] 2025-02-19 16:14:41
Энхболд гуай өөрөө ч бас цусалсан даа.Хүн хэлэлтгүй
Иргэн [122.201.31.225] 2025-02-19 16:10:19
Хөдлөшгүй баримтаар сайн хэлж дээ. Яахыг ард түмэн харах үлдлээ. Хувьцаа авах хэрэггүй хүмүүс байвал төрдөө буцаагаад өгчихөж болно биз дээ.
Зочин [59.153.112.12] 2025-02-19 14:54:30
Энэ нэг гөлөгнөсөн хулгайч гэнэт ухаантай юм яриад эхэлж, яах гэж байгаа Тэргүүн хатагтай вэ? Зүгээр зайлж болдоггүй юм уу
Зочин [66.181.185.86] 2025-02-19 18:34:03
З.Энхболд ямар ч байсан,яаж ч гүтгэсэн. зөв зүйл хийсэн хүн.Өнөөдөр хулгайч нарын долоогчид чам шиг шаарууд яаж хуцаад нэмэргүй. Садар Баяр муу новш монголын ард түмний өмнө цайруулахын аргагүй нүгэл хийсэн золбин юмаа..Ард түмэн баялгаа авч үр штмийг нь хүртэх л ёстой.
кк... [202.179.26.78] 2025-02-19 13:41:31
Өөр Жаргалсайхан байлгүй дэ.....ккк
Зочин [202.179.24.170] 2025-02-19 13:33:14
Манайхан тэмээ гэхээр ямаа гэх юм. Таван толгойгоо бүрэн болгож ард иргэдээ сайхан амьдруулах үүргээ загийн газар биелүүлэх хэрэгтэй. Хулгайн аргаар авсан энержи ресурсын эрхийг цуцалж баялагийн сандаа авчих хэрэгтэй. Өөр юм алга. Үнэн юм үнэнээрээ байх ёстой. Эзэд нь амьд байжил байна. Илчилж байгаа шударга хзн байжил байна. Засгийн газар шуурхай хөдлөөд өг.
Зочин [176.59.170.77] 2025-02-19 13:21:53
Тэр де факто гиййн Жаргалсайханаас эхэлж шалга
Зочин [66.181.185.86] 2025-02-19 18:35:01
Тэр Жаргалсайхан биш байхоо.
Зочин [66.181.181.116] 2025-02-19 12:19:11
Энэ З.Энхболдоос төрийн өмчийн дарга байхдаа үнэгүйдүүлж авсан байшин барилга үйлдвэрийн газруудыг буцааж ав . Мөн УИХ дарга байхдаа өршөөлийн хууль гаргаж 35-н их наядын хулгайг энэ УИХ хууль гаргаж тэр их хулгайг ил болгож буцаан Улс ав учир нь тэр 35-н их наяд төгрөгөөс Улс татвар ч аваагүй Улсын хөрөнгө байгаа шүү.
Иргэн [66.181.178.45] 2025-02-19 11:53:18
Ёстой бариттай үнэн ярьж бна да,Оюунэрдэнэ байхгүй бол хулгай баригдахгүй байжээ.
Сугар [202.55.188.122] 2025-02-19 11:37:42
ХАРААЛ ИДСЭН НОВШООС БУЦААЖ АВЧ АЛДСАН МӨНГӨ НЭХЭЖ АВЦГААЯ !!!!
Зочин [66.181.188.251] 2025-02-19 11:25:36
ерөнхийлөгч асан Осирбат-Нүүрсний ордын хулгайч, Энхбаяр- ял авсан хулгайч, Энхсайхан ял авсан хулгайч, Элбэгдорж ял завшсан хулгайч, Багабандь говийн ордын хулгайч, С. Баяр хулгай хийж шорон шаасан хулгайч, Сайханбилэг төрийн өмч дээрэмдэлцсэн хулгайч зугатсан, Эрдэнэбат ордын хулгайч ял аваад завшсан хулгайч, ерөнхий сайд асан Ми Энхболд газрын худгайч мафийн толгойлогч, Сү Батболд алт, нүүрсний орын хулгайч түмний хөрөнгийг гадаадад нуууж баригдаад шившиг болсон хулгайч, тоочоод барамгүй төрийн томчууд нэр зүүсэн хулгайчид
Зочин [66.181.188.251] 2025-02-19 11:21:09
ЭНХБОЛД ТӨРД УИХ-Д БАЙХ ЁСТОЙ ХҮНИЙ НЭГ ШҮҮ. ЭНЭ БОЛ ҮНЭН БОДИТ ХӨДӨЛШГҮЙ БАРИМТААР ИЛЧИЛЖЭЭ. САНЖИЙН БАЙР ҮНЭХЭЭР ТУХАЙН ҮЕД ТӨРД УРГАСАН ЯР ТЭМБҮҮ БАЙЖДЭЭ ҮҮНЭЭС ҮЗЭХЭД . НЭХЭЭР МОНГОЛЫН СҮҮЛИЙН 30 ЖИЛД ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИ САЙДУУД ҮНЭХЭЭР ГУТАМШМГИЙН ХОГ ШААРУУД БАЙСАН НЬ ЦАГ ҮЕ ИЛЧИЛСЭЭР.
Зочин [59.153.112.12] 2025-02-19 14:54:49
Гуцөө
Зочин [66.181.188.251] 2025-02-19 11:18:45
Шуналтай хүүрүүдийн хийсэн Муу үйл үхсэн хойно нь ч ясыг нь өндөлзүүлэх юмдаа. Ариун цагаан шуналтай байх нь зөв гэж дээр үед Очирбат хэлж байж билээ. Ариун биш шуналтан байжээ. Хятадын шээс Очирбат бас ухаа худгийг дээрэмдэхэд хувь оролцсон байна. Ухаа худгийг ард түмэнд буцааж өгч өмнөх хугацаанд олсон орлогыг улс нөхөн төлүүлэх ёстой шүү.
Иргэн [202.21.100.210] 2025-02-19 10:36:51
Гэмт хэргийн сэжүүрийг маш сайн хэлээд өгсөн байхад Монголын цагдаа шалгахгүй л байгаад байгаа юм байх даа. Энэ мэдээлэлийн дагуу шалгаад илрүүлээд батлаад өгөх хэрэгтэйшдээ.
Зочин [66.181.187.91] 2025-02-19 10:36:44
Ард түмэн улныхан болчихоод байгаа гол шалтгаан энэ шүү Боломжоо алдсан гэдэг энэ Боломжийг нь хулгайлчихаад Хүмүүсээр Хятад муу. ард түмэн өлсөж үхлээ гээд жагсаал хийлгэж лайв өдөр бүр хийлгэж байгаа нь энэ. Цаана нь Элбэгдорж удирдаад байна гээд байгаа учир энэ. Энэ цөөхөн гэр бүлүүд хагартал баяжаад мөнгөтэй болчихсон юу ч хийхээс буцахгүй эцсийн сумаа тависаар байна. Бүх хөрөнгийг нь хураагаад баялагийн сангаараа ард түмэндээ тараахад бүгд байртай болно. ЗГ -ын шудрага шийдвэрийг харьяа
Иргэн [66.181.187.92] 2025-02-19 10:20:21
Оджаргалаа Ухаа худагийг буцааж өг. Хэдэн жил идсэн чинь болно. Өгөхгүй бол тэнгэрийн хуулиар ярина
Зочин [103.212.119.50] 2025-02-19 09:54:03
Чухал ярьжийнэ дээ
Иргэн [202.21.100.210] 2025-02-19 08:54:02
Энэ ёстой үнэн баримтай хэлсэн байна. Хуулт зөрчиж олгосон тул шууд улс 100% хурааж аваад тухай үед хууль зөрчиж өгсөн хүмүүст хариуцлага тооцож хуулийн дагуу шийдэж тохирох ялыг нь өгөх хэрэгтэй. Мөн хэдий хугацаанд ашиглаж хэдэн төгрөгний ашиг олсонг нь тооцож данснаас нь нөхөж авах хэрэгтэй.
Зочин [202.55.188.122] 2025-02-19 08:52:40
Энёржи ухаа худагийг буцааж өг.өөр ярих юм алгаа.ахиухан ашиг ард түмэн хүртмээр байна
Монгол [202.55.188.120] 2025-02-19 08:24:50
Оюун-Эрдэнэ алиалагч ажлаа хий!!бүх эрх мэдэл таны гарт байна,үнэн алиалагч нөхөр шүү!!!!!@
Зочин [66.181.190.196] 2025-02-19 11:47:01
Хийгээд байгаа юм биш үү. Нүд чинь сохроогүй бол харж л бгаа байх даа. Оджаргалын бөгсний нүхээ