Өнөөдөр: Оксфордын эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлын судалгааны тайлангаа танилцуулна

Aдмин / Нүүр

2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт:

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа танилцуулах үйл ажиллагаа “Улаанбаатар галерей”-н “Гранд” танхимд болно.

11:30 цагт:

Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбооноос Монголд морин тойруулга, ойрын зайн морин уралдаан, мэргэжлийн морин спортыг хөгжүүлэх зорилгоор анхны ойрын зайн 1700 м хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Бусад

-Оманы Султант улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант улсад 2025 оны хоёрдугаар сарын 18-20-нд айлчилж байна.

-Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” бие даасан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.