Ж.Бат-Эрдэнэ гишүүн хяналтаа алдаж, Б.Ариун-Эрдэнэ хүчний харьцааг өөрчиллөө

Aдмин / Улстөр

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулсан. Томилогдоод удаагүй Засаг даргын томилгоог цуцалсан эл шийдвэр орон нутгийн улс төрд шинэ содон хэмжүүрийг тогтоож өглөө.

Хэврэг, бүр хэврэг потенциал л ийнхүү маш хурдан дарагддаг байгалийн жамаар хууль зөрчин томилогдсон Засаг дарга Д.Пүрэв-Очир хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж, түүнийхээ хариултыг ИТХ-аасаа авсан гэх тайлбартай улс төрийн өрнөл.

МАН-ын засаглалын тоолол эхэлснээс хойш улс төрд байгаагүй үзэгдэл, мөс хагалам шийдвэр болох шиг. Энэ үйл явдалаар Булган аймгийн улс төр болон улстөрчдийн үйл хэрэгт анализ дүгнэлт хийж болохоор байна.

Товчхондоо Ж.Бат-Эрдэнэ Булганы улс төрийг удирдах удирдлагаа алдаж Б.Ариун-Эрдэнийн повер нэмэгдэж байна. Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнийн хувьд 2020 оны сонгуульд Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазарын хүчтэй хоршилын эсрэг намаа ялуулж нутгийнхаа улс төрийн гол тоглогчдын нэг болон орж ирж байсан.

Өнгөрсөн намрын орон нутгийн сонгуульд багахан ухралтыг хийгээд байсан ч Булган аймгийн МАН-ын дотоод зөрчил хурцадсан нь хүчний харьцааг тэнцүүлж Б.Ариу-Эрдэнийн шийдвэртэй тоглолтууд илүүрхэл рүү хөтөлж эхэллээ. Үүний үр дүнд сүүлийн 12 жил тасралтгүй ноёрхсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн хяналтаа бүрэн алдахад хүрээд байна.

Засаг даргыг огцруулсан ИТХ-ын араас залгаад Булган аймгийн МАН-ын Бага хурал хурал хуралдаж даргаа тодруулах явц өрнөсөн нь түүнийг улам давчдуулаад авах шиг боллоо. Төв намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар дүүгээ Булган аймагт урьж Бага хурлаа хайрцаглаж байж л арай гэж огцорсон дарга Д.Пүрэв-Очирыгоо Булган аймгийн МАН-ын хороон даргад суулгав бололтой.

Н.Энхбаатар нь 2017-2018 онд Ж.Бат-Эрдэнийг Зас тээвэрийн сайд байхад МИАТ-ийн захирлаар ажиллаж байсан нэгдмэл эрх ашиг бүхий нэгэн гэж үзэх үндэслэлтэй хүн. Тиймдээ ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэрийг барьж Булганд очиж бужигнуулсан байх талтай.

Н.Энхбаатарыг намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргынхаа нэрийг барьсан шийдвэрүүдийг Булган аймагт танилцуулаад зогсож байхад Л.Оюун-Эрдэнэ сайд болон Я.Содбаатар генсек бүгд гадаад оронд ажлын айлчлал, томилолттой байсан юм. Энэ нь ч асуудал дагуулж Н.Энхбаатарын дураараа авирласан хэрэг болж хариуцлага тооцох асуудал МАН-ын цагаан ордонд яригдаад эхэлснийг албан бус эх сурвалжууд өгүүлж эхэлсэн. Цаашид Булганы улс төр будлиантай хэвээр байх төлөвтэй.

Ерөнхий сайд Засаг даргыг огцруулах шийдвэрийг эцэслэнэ. Хэрэв үлдээх аваас ИТХ ахиад огцруулна. Дахиад үлдээвэл дахиад огцруулна. Учир нь, Засаг даргад томилогдох хамгийн наад захын шаардлагыг хангаагүй, хуурамч намтартай, Булганы иргэдийн эдийн засгийн боломж, төрийн залгамж чанарыг алдагдуулсан, нутгийнхнаа мэдлэг, боловсролгүйгээр нь дуудаж, ялгаж харьцдаг Засаг даргад тэд дургүй байгаа юм.

Ард түмэн нь дургүй байхад дарж байж сахил хүртээхийн үлгэрийг үргэлжлүүлсээр байвал Засаглалын хямрал энэ нутгийн иргэдийг туйлдуулна.

Э.МӨНХ


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.92] 2025-02-20 16:31:12

Улсын өсөн нэмэх өрнөн дэлгэрэх начин Энхбатын аллагад Ариун эрдэнэ гэх этгээд дам холбоотой

Zochin [202.126.90.197] 2025-02-19 18:49:16

Buh zuild shudarga unen yalj, Bulgan nutag mini hugjin deeshleh boltugai.

Зочин [103.212.162.196] 2025-02-19 17:39:42

Тэр шарандаа Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг зурсан дурак байж

Зочин [139.5.219.240] 2025-02-19 16:53:17

Энэ улс оронд хэдхэн өлөн хулгайч луйварчид л тоглолт хийчих гэж

Иргэн [103.57.92.240] 2025-02-19 11:43:07

Миеээ Энхболдын суганы үс одоо болноо хө!!!

зочин [202.9.47.12] 2025-02-19 09:44:43

сүнээгиин салтаани шоток төрөөс заил

Зочин [66.181.191.247] 2025-02-20 20:23:18

Tiimee,zail

Оюун-Эрдэнэ [66.181.189.53] 2025-02-18 21:54:23

Гоё² . Сүнээгийн амраг одоо тэтгэвэртээ гар.

Haha [139.5.219.157] 2025-02-18 14:24:53

Shaampar golog we chi, Ter teneg boh sda yu oorshloodbgan bol


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.