Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өчигдөр үдээс хойш “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийн эхэнд ажлын хэсгийн танилцуулгыг хийж, Мэргэжлийн салбарынхантай асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нээлттэй ярилцаж, асуудал, шийдлийг эрж байна. Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгждэг бөгөөд 20 хувь нь шаардлага хангаж байна. Харин үлдсэн хувийг нь өөрчлөх болон шинэчлэх шаардлагатай гэсэн үнэлгээг 2022 онд хийсэн гэдгийг онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Өнөөдрийн хэлэлцүүлэгт олон хүн ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалт хийж хариуцлага тооцох тогтолцоо хэрэгжиж байснаас биш асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах боломж бидэнд бага байсан. Шинэчлэх шаардлагатай олон асуудал бий. Эрүүл мэндийн салбар онцлогтой учир хэлэлцүүлэгэт оролцогчид гарц, шийдлийн талаар чөлөөтэй санал бодлоо илэрхийлэхийг хүсье гэв.

Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн салбарт мөрдөж буй стандартууд, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр илтгэл танилцууллаа. Түүний танилцуулснаар салбарын хэмжээнд мөрдөгдөж буй 768 стандартаас 18 хувь нь хэвээр үлдээж болох, 28 хувь нь шинэчлэх шаардлагатай, 11 хувь нь шууд хүчингүй болгох, 43 хувь нь орлох эрх зүйн баримт бичиг гарсны дараагаар хүчингүй болгох боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн чанар, аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтэн Б.Болортуяа “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн бөгөөд тэрбээр стандартын давхцал ихтэй, хэрэгжилт мөрдөлт хангалтгүй, стандартын таниулалт сул, стандарт батлуулах процесс олон үе шаттай, хугацаа их шаарддаг талаар хэлж байв.

Дараа нь “Эм зүйн мөрдөж буй стандартын зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдэл, гарц” сэдвээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, “Фармокопейн хорооны өнөөгийн байдал, цаашдын шийдэл” сэдвээр Монголын анагаах ухааны академийн гишүүн, эмзүйн ухааны доктор, профессор С.Цэцэгмаа, “Эм, эрүүл мэндийн салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдал тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбат нар илтгэл танилцууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг боловсруулан нийтэд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

\


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.91] 2025-02-20 12:42:46

НЭМГ-ын вэб сайт гэж хуучирсан, толгой эргүүлсэн юм байдаг шүү шинэчлээрэй

Ядахдаа 50-50 хувь байсан бол оршиж болноо. [66.181.160.64] 2025-02-20 11:35:08

Тэгэхлээр стандартуудын 80 хувь нь шаардлага ХАНГАДАГГҮЙ гэсэн үг үү? Тэгэхлээр тэднийгээ хүчингүй болгооч, эсхүл амьдралд нийцүүлээч, Ер нь стандартуудын дийлэнхийг нь мөрдөж болдоггүй юм бол манайд Стандарт, хэмжил зүйн газар ЮУГАА ХИЙЖ "нүдээ бүлтийлгээд, чихээ дэлдийлгээд" сууж байдаг юм бэ? Эрүүл мэндийн салбарын стандартууд ийм ДОРОЙ байгаа юм чинь бусад салбарын стандарт ч гэсэн БАС иймэрхүү байгаа БАЙЛГҮЙ.

Зочин [66.181.177.181] 2025-02-20 09:57:59

Мэргэжилтэй мэргэшсэн нөхдүүд зах зээлд орох маш хэцүү шүү гэж тэр цагт боловсрол, эрүүл мэндийн нөхдүүдэд маш сайн хяналттай байхгүй бол амьд хүн рүү л дайралт хийх цаг ирнэ гэж 20 гаран жилийн өмнө нэг эрдэмтэн хэлж байсныг саналаа одоо ч тун аюултай цаг нь ирждээ тэр тусмаа....... Тэр хүн ямар аймаар хэлээ вэ....... Бурхан минь


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.