Сурагчдын бие даалтын долоо хоног дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
- Улмаар нийслэлийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард,
- II улирлын амралтыг дөрөвдүгээр сард,
- III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.
Үүний дагуу сурагчид гуравдугаар сарын 31-нд хичээллээд, нэг долоо хоног бие даалт буюу цахимаар хичээллээд, үргэлжлүүлэн долоо хоног амрах юм.
Аймаг, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн амрах тов нийслэлтэй адилхан ч цаг уурын өөрчлөлт, мал төллөлтөөс хамаарч 30, 31, 32 дахь долоо хоногийн амралт, бие даалтын үйл ажиллагааг 29, 30, 31 дэх долоо хоног шилжүүлж болох юм байна.
Харин бие даалтын долоо хоног нь арав болон гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт байхаар төлөвлөж эдгээр өдрүүдийг хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна.
Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Сэтгэгдэл