Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа

Д.Тулга / Эдийн засаг

Голомт банкнаас 2024.10.01-2024.12.31-ний хооронд “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг амжилттай хэрэгжүүлж дууссан. Харин тус аяны азтануудыг 2025.01.14-ний өдөр Golomt Bank болон Gogo.mn фэйсбүүкхуудсаар шууд дамжуулан тодруулсан билээ.

Энэ удаа давхардаагүй тоогоор нийт 130 мянга орчим харилцагч өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйд зориулан хуримтлалдаа хөрөнгө оруулж, аянд хамрагдсанаас хамгийн аз одтой 10 харилцагч хосоороо Cruise аялалд гарах эрхээхүлээн авлаа.

Эдгээр харилцагчдын 6 нь Улаанбаатар хотоос, 4 нь Голомт банкны салбартай орон нутгуудаас тодорчээ.

“Хадгаламжтай аялал” сугалаат аяны азтанууд нь өөрөөсөө гадна нэг хүнийг дагуулан 5 одтой усан онгоцоор Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улc гэх мэт Ойрх Дорнодын нутгаар хил дамнан аялах юм.

Хуримтлуулах зөв дадлаа гайхалтай аяллаар урамшуулж чадсан азтанууддаа баяр хүргэе.

Мөн Голомт банкнаас хэрэгжүүлсэн “Хадгаламжтай аялал” сугалаат аянд хамрагдаж, хадгалах зуршлаа дэмжсэн нийт харилцагчдадаа баярлалаа.

Бид та бүхний хуримтлалыг үргэлжлүүлэн дэмжиж, хадгаламжийн бүтээгдэхүүнд үйлчлэх төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллаар тасралтгүй бэлэг барих болно.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.27] 2025-01-21 18:50:56


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.