Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газарт гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд “Юнител” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд старлинк буюу хиймэл дагуулаас шууд интернэтийн сүлжээ дэмжигч төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Ингэснээр аль ч цэгт буюу харилцаа холбоо хүрээгүй алслагдсан хязгаарт үүрэг гүйцэтгэх тохиолдолд өндөр хурдны интернэтэд холбогдож, мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, холбогдох арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл