Эрчим хүчний реформын Үндэсний хорооноос мэдээлэл хийнэ
Арванхоёрдугаар сарын 10-ны мяягмар гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт:
“Чингис хаан”-ын музейд:“Шинжлэх ухаан-Оролцоо-2024” форум болж, шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болно.
11:00 цагт:
Төрийн ордонд:Эрчим хүчний реформын Үндэсний хороо хэвлэлийн хурал зарлажээ: Утас: 9101-0520.
11:00 цагт:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт: Олон улсын жишигт нийцсэн Хөдөлмөрийн бирж, хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох JOB CENTER төвийн нээлт болно. Утас: 8805-7167.
“ЗМ”-ний мэдээллийн төвд (Утас: 9979-0206, 8019-0070)-д:
11:00 цагт:
Үндсэн хууль тогтоогчдын холбооноос иргэнээ баяжуулах саналыг Засгийн газарт хүргүүлнэ.
11:30 цагт:
Сэтгүүлч Бодко, Италта Алтансүх нар агаарын бохирдлын шийдлийн талаар мэдээлнэ.
12:00 цагт:
“Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг олон нийтийн сүлжээнд тархаад буй мэдээллийн хүрээнд нэр төрөө сэргээх талаар мэдээлнэ.
-Гадаадын хөрөнгө оруулалт болон төрийн худалдан авалтын талаар зарим эдийн засагч эдийн засгийн сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийнэ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл