ДОНАЛЬД ТРАМП БАЙЦААЛТ ӨГНӨ

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Дональд Трампыг дэмжигчид Капитол руу нэвтэрсэн үйл явдлыг шалгаж буй АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хороо Трампыг албан ёсоор дуудаж мэдүүлэг авах шийдвэр гаргав. "Тэр хариуцлага хүлээх ёстой. Тэр хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж тус хорооны дарга Бенни Томпсон мэдэгджээ.
АНУ-д ерөнхийлөгчийг мэдүүлэг өгөхийг албаддаг хууль ёсны жишиг байдаг юм байна. Ерөнхийлөгч Клинтон, Никсон болон тэднээс өмнө Томас Жефферсон нар ийм зарлан дуудах хуудас авч байсан аж.
Сэтгэгдэл