ВЕНЕЦИЙН НААДМЫН “БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО” ТӨРӨЛД МОНГОЛ КИНО ШАЛГАРЧЭЭ

Aдмин / Энтертайнмент

79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарчээ. Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нарын жүжигчид тоглосон юм.

“Есдүгээр сарын цас” кинонд өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг ажээ.

79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадамд 18 бүрэн хэмжээний кино, 12 богино хэмжээний кино өрсөлдсөн бөгөөд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны өдрүүдэд үргэлжилсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.143] 2022-09-13 07:32:01

Жүжиглэх авьяасгүй чадваргүй тэнэгүүд хачин тэнэг кино хийж олон улсад гаргаж байгаадаа өөрсдөөсөө ичээчээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.