Хөх нүүрс эдийн засгийн хувьд хэмнэлттэй, агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм.
Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.01.20/ Багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон шинээр хэрэгжүүлэх шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар холбогдох албаныхантай санал солилцов.
“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр:
Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна;
Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой;
Нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ;
Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм байна.
Сэтгэгдэл
Нүүрс шатаахыг хориглоё. [66.181.182.37] 2025-01-20 23:09:47
Нүүрс шатааж болно, гэхдээ ЗӨВХӨН цахилгаан станцад. Айл өрхүүд шатаагаад унавал хотын утаа буурахгүй. Гэр хороолын айлуудыг ЭРС ЦӨӨЛӨХ хэрэгтэй. Эсхүл орон сууцанд оруулах, эсхүл газ-аар хангах хоолой татах, эсхүл хөдөө аймагруу нүүлгэх шаардлагатай. Нүүрс шатаалгаж БОЛОХГҮЙ.