Д.Трамп койн гаргаснаа мэдэгдэв

Aдмин / Эдийн засаг

$TRUMP гэдэг мемекойн гаргаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Хэрэглэгчид эхний өдөр 200 сая койн худалдаж авах боломжтой байсан байна. Энэ тоо дараагийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум болох ёстой. "Бид Ялалтаа тэмдэглэх цаг нь болжээ. Миний маш онцгой Трампын нийгэмлэгт нэгдээрэй" гэж тэрбээр бямба гарагт олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.

Арилжааны эхний нэг цагийн дотор $TRUMP криптовалютын зах зээлийн үнэлгээ 3 тэрбум ам.доллар болсон бол нэг цаг 30 минутын дараа 4.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Д.Трамп криптовалютын салбарыг дэмжинэ гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард криптовалют олборлогчдын (майнинг) төлөөлөгчидтэй уулзжээ. Энэ уулзалтын дараа Д.Трамп үлдсэн бүх биткойныг Америкт олборлох ёстой гэж "Truth Social" нийгмийн сүлжээндээ бичиж байв.

Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа биткойны ханш хэд хэдэн удаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 100 000 ам.долларыг давсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.