БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ 34.6 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Мал, амьтны гоц халдварт Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аяны хүрээнд 13 аймаг, нийслэлийн 198 сумын нийт 18.9 сая толгой бог мал хамруулахаар төлөвлөснөөс энэ сарын 21-ны өдрийн байдлаар 34.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дархлаажуулалтын арга хэмжээг эрчимжүүлэх аймаг, сумын удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчид иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор зурагт хуудсыг МАА ЭЗЭН төсөл -LCP төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэн аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраар дамжуулан малчид, мал бүхий иргэдэд хүргэж байгаа аж.
Сэтгэгдэл