ДУНДГОВЬ: Хүчтэй салхи шуургатай, хүйтэн байх тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна
Маргааш буюу 18-ны үдээс хойш Дундговь аймгийн баруун болон төв хэсгээр, 18-19-нд шилжих шөнө болон 19-ний өдөр нийт нутгаар, 19-20-нд шилжих шөнө төв болон зүүн хэсгээр салхи баруун өмнөөс баруун баруун хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.
18-наас 21-нийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхи шуургатай, хүйтэн байх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Дундговь УЦУОШТөв
Сэтгэгдэл