Н.Баттулга: Галт тэрэгний хөдөлгөөн зогссон ч ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж байгаа
2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусын халдвар илэрсэн. Иймээс нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоосон.
Галт тэрэгний ариутгал халдваргүйжилт болон бусад арга хэмжээний талаар УБТЗ-ын зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулгатай ярилцлаа.
-Энэ сарын 10-наас бүх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Төмөр замын байгууллага ариутгал халдваргүйжилтийг хэр хийж байна вэ?
-Дэлхийн хэмжээнд коронавирус гарсан учраас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Манайх өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас эхэлж бүх вагонд ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж байгаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-16-ныг хүртэл зогсоосон. Хэдий хөдөлгөөнийг зогсоосон ч гэсэн бид ариутгал халдваргүйжилтыг тогтмол хийж байна. Улаанбаатар төмөр замын зорчигчийн 276 вагон байгаа. Үүнээс хоногт 110-140 тээвэрлэлт хийж байна. Ер нь хоногт 4-5 мянган хүн тээвэрлэж байгаа. Өнгөрсөн жил хоногт дунджаар 6-8 мянган хүн тээвэрлэж байсан.
-Франц улсын иргэн Дорноговь явахдаа галт тэргээр явсан. Тухай галт тэргээр үйлчлүүлсэн хүмүүсийг тусгаарласан уу?
-Франц улсын иргэн гуравдугаар сарын 6-нд 286 дугаар галт тэргээр зорчсон. Тухайн иргэн галт тэрэгний тасалбараа интернетээр захиалсан байсан. Галт тэргээр аялахаас өмнө төмөр замын вокзал дээр цаг гаруй болсон. Тухайн галт тэргэнд 28 том хүн, нэг хүүхэд явсан. Эдгээр хүмүүс холбогдох журмын дагуу хяналтад байгаа.
-Тухайн галт тэрэгний үйлчлэгч болон бусад ажилчдыг тусгаарласан уу?
-Галт тэрэгний бригадын 11 хүнийг Улаанбаатар төмөр замын эмнэлэгт хоёрдугаар хавьтагч гэдгээр нь тусгаарласан. Мөн хоёр үйлчлэгчийг ХӨСҮТ-д шинжилгээ өгүүлсэн. Шинжилгээ хэвийн гарсан учраас 14 хоногийн тандалт болон ажиглалт хийж байгаа.
ХӨДӨЛГӨӨН ЗОГСОЖ БАЙГАА ХУГАЦААНД АМНЫ ХААЛТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
-Замын хөдөлгөөнийг ирэх даваа гаригт нээнэ. УБТЗ ажилчдынхаа болон зорчигчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ?
-Амны хаалт их ховор байгаа. Иймээс Зорчигчийн вагон депо, зорчигч үйлчилгээний төвийнхөн өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог ашиглаж, амны хаалт оёж байгаа. Хоногт 350 ширхэг амны хаалт оёж байна. Өнөөдрийн байдлаар нөөц 700 болсон. Хөдөлгөөн зогсож байгаа хугацаанд амны хаалтын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн ариутгал халдваргүйжилтийн бодисыг бүрдүүлж байна. Ерөнхийдөө урд хойд чиглэлд галт тэрэг аялдаг. Гал тэргэнд эмч нар ажиллаж, бүх зорчигчдын халууныг үзэж хэмжилт хийж байгаа.
Ер нь хоёр цаг тутамд зорчигчдын халууныг хэмжиж, бууж сууж байгаа иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгч ажилладаг. Галт тэрэгний аялалд гараад хот руу орж ирэхдээ үндсэн өртөө дээр ариутгалыг тогтмол хийдэг. Ариутгал халдваргүйжилтийн ажлыг тасралгүй хийж байгаа. Анх зорчигчид амны хаалтаа зүүхгүй, ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэх нь их хойрго байсан. Харин одоо амны хаалтаа зүүж, гар ариутгалыг маш сайн хийдэг болсон. Иргэд амны хаалтаа хэрэглэж хэвшээгүй байхад манай байгууллага кассаар дамжуулж амны хаалт тарааж байсан. Бид байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа.
Мөн Улаанбаатар төмөр замд 24 цагийн штаб ажиллаж байгаа. Улсын онцгой байдлын комисс болон Зам тээврийн хөгжлийн яамны комисстой байнга холбоотой байж, мэдээллээ өгөөд ажиллаж байна.
-Хэрэв галт тэргэнд сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл тусгаарлах арга хэмжээ авах боломж байгаа юу?
-Бүх чиглэлийн гал тэргэнд эмч ажиллаж байгаа. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд шууд арга хэмжээ авч тусгаарлах арга хэмжээ авна. Манай бүх гал тэргэнд халдвараас хамгаалах хувцас хэрэгсэл байгаа. Иймээс бид бүх шаардлагатай арга хэмжээг авах боломжтой. Гал тэргэнд тавьсан ариутгалын бодисыг иргэд авч явчихаад байна. Иймээс бүх нийтэд үйлчлэх зорилгоор тавьж байгаа зүйлийг авч явахгүй байхыг анхааруулъя.
-Засгийн газраас 0-5 настай хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан. Танай энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа юу?
- Монгол Улсад гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө