ОХУ-ын иргэн В.С. Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын газрын тосны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Зарлигийг өнөөдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг нь зүүж өгөв.
Виктор Санжиевич Лобанов нь газрын тосны салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлсэн ажлын арван туршлагатай бөгөөд 1997 онд “Аэрофлот”-ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна.
-В.С.ЛОБАНОВ: ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-
В.С.Лобанов “Би Монгол Улсад 1997 онд ирсэн. Ирснээсээ хойш зургаан жил гаруй хугацаанд Аэрофлотын төлөөлөгчөөр ажилласан. 2009 оноос хойш одоог хүртэл Монгол, Оросын хамтарсан "Мэргэван" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын удирдлагууд миний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлсэнд гүн сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэлээ.
Түүний удирддаг “Мэргэван” ХХК нь ОХУ болон Монгол улсын хамтарсан компани бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх агаарын хөлгүүдийг өндөр чанартай шатахуунаар хангах үйл ажиллагаа явуулдаг юм.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Юн Сок Ёлийг онц байдал тогтоосон хэргээр баривчиллаа
Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ
Нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурав
"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
ЦЕГ: Иргэн Б.Цацралын биед халдсан хэргийг шалгаж байна
Өнөөдрийн УИХ-ын чуулганыг 8 гишүүн тасалжээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ