Гадаад мэдээ

Нийт 8006 мэдээ байна
post thumbnail

В.Путин халдлагад өртсөн байж болзошгүй

Өнгөрсөн лхагва гарагт буюу 09 дүгээр сарын 14-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин халдлагад өртсөн байж болзошгүй тухай эх сурвалжууд мэдээллээ.  Тодруулбал, В.Путин лимузин маркийн авто машинтай Москва хотын төвөөр өнгөрөх үед, түүний машины зүүн урд дугуй дэлбэрч, машинаас хар утаа гарсан гэж ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ. Гэхдээ Ерөнхийл...

post thumbnail

Хатан хааны тэрбум долларын үнэтэй эдлэнг Ханхүү Уильям өвлөн авлаа

Хаадын гэрээслэл хэзээ ч ил зарлагдаж байгаагүй. Өөрөөр хэлбэл хатан хааны хувийн хөрөнгө хэнд өвлөгдөх нь тодорхойгүй байдаг. Өнгөрсөн онд Форбс сэтгүүл хатан хааны үнэт эдлэл, урлагийн бүтээлийн цуглуулга, хөрөнгө оруулалт мөн Шотланд дахь Балморал, Норфолк дахь Сандрингем гэсэн хоёр шилтгээнийг оруулан тооцоод хөрөнгийг нь 500 сая...

post thumbnail

БНСУ-ын криптовалют хөгжүүлэгчийг баривчлахаар болжээ

Өмнөд Солонгосын шүүх дэлхийн крипто зах зээл дээр нөлөө бүхий тоглогч болж чадсан До Квоныг баривчлах шийдвэр гаргажээ. До Квон нь Luna болон TerraUSD криптовалютуудыг санаачлан хөгжүүлсэн ч өнгөрсөн тавдугаар сард бүтэлгүйтсэн байна.  Мөн тэрээр Terraform Labs блокчэйн платформыг үүсгэн байгуулагч бөгөөд түүний хийсэн крипто зах зээлийн б...

post thumbnail

Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр олон нийт хүрэлцэн иржээ

Өнгөрөгч өдрүүдэд олон улсын анхаарлын төвд байгаа сэдэв бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Хатан хаан 2-р Элизабет таалал төгсөж, түүнийг эцсийн замд үдэх бэлтгэл ажлын талаар юм. Тэгвэл Хатан хаантай салах ёс хийх гэсэн олон нийт Гэгээн Гилийн сүм болон Букингэмийн ордонд олноор хүрэлцэн ирсэн байна. Мягмар гарагийн өглөө Хат...

post thumbnail

Египет уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдсэн орнуудын нэг болоод байна

Египет уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж буй орнуудын нэг болоод байна гэж тус улсын Усны нөөц, усжуулалтын асуудал эрхэлсэн сайд Хани Сувейлам мэдэгджээ. Х.Сувейлам ирэх 11 дүгээр сард Улаан тэнгисийн эргийн дагуу орших Шарм Эль-Шейх хотод болох Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27&nb...

post thumbnail

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 77 дугаар чуулган мягмар гарагт эхэлснийг ЕА-н шинэ дарга Чаба Короши мэдэгдлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ нийтлэг сорилтуудыг шийдвэрлэн зохицуулахад эв санааны нэгдэлтэй байхыг гишүүн орнууддаа уриалжээ. “ЕА-н 76 дугаар чуулга...

post thumbnail

ҮХРИЙН АРГАЛЬ ЦААС ҮЙЛДВЭРЛЭХ ТҮҮХИЙ ЭД БОЛЖЭЭ

Венийн их сургуулийн эрдэмтдийн баг аргалаас цаас үйлдвэрлэх аргыг туршин өвс, хадлангийн ширхэгээс целлюлоз хэмээх цаасны түүхий эд авах үйл явц нь модыг нухаш болгон нунтаглахаас бага эрчим хүч, химийн бодис бага зарцуулж байгааг нотолсон байна. Аргалаас боловсруулсан утас бохир ус цэвэрлэх шүүлтүүр, бичгийн цаас, полимер нийлмэл материалыг бэхжү...

post thumbnail

Эрл хар салхи АНУ-ын зүүн эрэгт тулж ирж байгааг анхааруулав

Эрл нэртэй хар салхи энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын зүүн эрэгт аюул учруулах төлөвтэй байна гэж цаг уурчид мэдэгдэв. Атлантын далайд 2022 онд тохиолдсон хамгийн том хар салхины хоёр дахь нь болох Эрл Лхагва гаригийн шөнө хамгийн ихдээ 100 миль/цаг буюу 62 км/цагийн хүчтэй салхитай байв. Энэ нь хоёрдугаар зэрэглэлийн шуурганы хэмжээг илтгэжээ. Эр...

post thumbnail

БНСУ ИРГЭДЭЭ ДЭМЖИХЭД ЗОРИУЛЖ 53 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА

БНСУ-ын Засгийн газар иргэдийнхээ амьжиргааны өртгийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд ирэх 2023 онд 74 их наяд вон буюу 53.4 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна. Энэ төсвийг бага орлоготой гэр бүл, өндөр настан болон бусад эмзэг бүлгийн иргэдээ дэмжихэд илүүтэй зарцуулах юм байна. Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх...

post thumbnail

Европын түүхэн дэх хамгийн халуун зун болж өнгөрчээ

Энэ зун Европын түүхэн дэх хамгийн халуун зун болж өнгөрсөн талаар Европын Комиссын уур амьсгал судлалын байгууллагаас пүрэв гарагт мэдээллээ. Ингэснээр Европт сүүлийн хоёр зун дараалан урьд бүртгэгдэж байгаагүйгээр хэт халжээ. Коперникийн Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын мэдээлснээр, Европт агаарын температур наймдугаар сард, мөн зуны улирал...