Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа

Aдмин / Эдийн засаг

НИТХ-ын ээлжит бус III хуралдаан өчигдөр/2024.12.25/ болж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталлаа. Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан бөгөөд үүнээс 85.9 хувь буюу 3,314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.

Түүнчлэн нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын 38.1 буюу 1,329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан 3 дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөсөн юм

Нийслэлийн 2025 оны төсвийг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төсвийн орлогын боломжит эх үүсвэр бүрийг тооцож, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу үр ашигтай, ил тод, хэмнэлттэй байх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан дараах үндсэн бодлогын хүрээнд боловсруулсан.

Үүнд:

  1. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  2. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
  3. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.
  4. Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан юм.

Ташрамд, Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг баталсан юм.


Сэтгэгдэл

Баяраа зогсоо . [59.153.112.198] 2024-12-26 16:54:04

2024 оны 12 сарын ш инэ жилийг тэмдэглэхгүй шүү . Монголчууд бидэнд баярлах цэнгэх шалтгаан алгаа . Маш олон жил хамтлаг дуучид дууллаа , Бөхчүүд барилдлаа авлаа , Хошин шогчид их ч инээлдлээ . Тэгээд юу сайн сайхан болсон бээ. Монголд жилд 10000 хүн хорт хавдар өвчинөөр нас барж байна . Хорт утаанаас болж 644 хүн нас барлаа. Хурал цуглаан хийдэг 100 200 тэрбум төгрөгөө хэмнэж Энэ олон монгол ах дүү нарынхаа амийг авараач ээ . 100 200 300 тэрбум төгрөгөөр 100 200 300 мянган монгол иргэн ээ Эрт оношилгооны үзлэгт хамруулж үзүүлж нэг болноо доо . Хорт утааны эсрэг 44 их наяд нүүрсний хулгайн мөнгөө авах жагсаал хийж дуугарья аа .

Зараа [202.55.188.84] 2024-12-26 09:47:49

...татварын суурийг өргөжүүлэх... чихтэй болгоноос дээрэм хийж орлогоо бүрдүүлэх хууль баталжээ?!? одоо бүр хорт утаагаараа угаартуулсныхаа төлөө татвар авахнээ дээ янз нь


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.