"Ногоон автобусны" гэх хэргийн шүүх хурал дахин хойшлов
"Ногоон автобусны" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой байв. Гэсэн ч хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Улмаар шүүх хурлыг 2025 оны нэгдүгээр сарын 20 хүртэл хойшлуулахаар болсон байна.
Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн,
нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл
Гаа [103.212.119.29] 2024-12-16 18:30:00
Хулгайч нараа шийтгээч ээ !!! Хулгайч нараа!!!
иргэн [66.181.187.234] 2024-12-16 18:06:08
Удахгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болно доо