Японд цагаан будааны үнэ огцом өсчээ

Aдмин / Гадаад мэдээ

Япончуудын гол хүнс болох цагаан будааны үнэ өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 63.6 хувиар өссөн тухай Захиргааны хэрэг, олон нийттэй харилцах яамнаас нийтэлсэн статистикийн мэдээнд дурджээ.

Энэ нь 1971 оноос хойш буюу засгийн газар статистик мэдээ хөтлөх одоогийн аргыг ашиглаж эхэлснээс хойших хамгийн их хувиар өссөн үзүүлэлт юм. 10 дугаар сард цагаан будааны үнэ 58.9 хувиар өссөн гэж Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамнаас өмнө нь мэдээлж байв.

Энэ зун Японд байгалийн гамшигт үзэгдлүүд дараалан болж, ургац тааруу байсны улмаас цагаан будааны хомсдол үүссэн нь хэт их худалдан авалт ба үнэ нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд тээврийн зардал, цагаан будаа тариалагчдын цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор намрын туршид өндөр түвшинд хэвээр байв.

Өнгөрсөн сард хэрэглээний нийт инфляц 2.7 хувьтай гарсан байна. Японы Төв банк инфляцын зорилтот түвшнийг тогтоохдоо энэхүү индексийг ашигладаг бол харин хэт их хэлбэлзэлтэй байдаг түргэн мууддаг бүтээгдэхүүнүүдийн үнийг уг индекст тусгадаггүй байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ 2.9 хувиар өсжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.