“Оросын тал зургаа хийгээд, төсвөө гаргая гэсэн ч манай талаас үнээ буулга гэсэн санал тавьсан”

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр, Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.

Эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатад ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцын суурин дээр 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барих юм байна.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохоо дахин илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн байна.

“Интер РАО Экспорт” компаниас төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 8 дугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна.

Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай харилцан зөвшилцжээ.

“ДЦС-3 өвлийн улиралд бэлтгэл тоноглолгүй, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна”

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн 48 МВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 МВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 МВт-д хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Тус станц Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гидравлик горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг ба Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг.

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-12 хувиар өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд дулааны цахилгаан станц бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэ эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороотой тус тус зөвшилцсөн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 48 дугаар захирамжаар Эрчим хүчний сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд нар 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан.

Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хэлэлцээр нь Монголын талын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

ОХУ-ын “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад монголын талд хүлээлгэн өгсөн. Энэхүү техник эдийн засгийн үндэслэлдээ нэг тэрбум 322 сая еврогоор төслийг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тусгасан байгаа юм.

Олон улсын дундаж үнээр 1кВт нь дулаангүйгээр 2 сая шахам ам.долларын үнийн саналыг цахилгаан станцуудад ирүүлээд байгаа үнээс өндөр байна. Ийм өндөр үнээр бид хийлгэж чадахгүй гэдэг нөхцөлийг зөрүүлж тавьдаг. Иймд Оросын тал зургаа хийгээд, түүнийг нь магадласны дараа төсвөө гаргая. Төсвөө гаргасны дараа дахин магадлаад үнийн асуудалд дахин тохиръё гээд байгаа ч манай талаас олон улсын дундаж үнээс өндөр байгаа тул үнээ буулга гэсэн саналыг тавьсан.

Мөн энэ удаа ямар нэгэн байдлаар ОХУ-ын компанийг тендерт шалгаруулсан гэх яриа байхгүй. Харин оросын талтай ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлээр төслийг санхүүжүүлье гэдгийг нөхцөлийг л тохирсон. Олон улсын экспортын зээлүүд хүүний хувьд татаастай, хугацаа урт байдаг ч хариуд нь тухайн улсын компаниудаар ерөнхий гүйцэтгэгч байхыг шаарддаг.

Энэ жишгийн дагуу л ОХУ “Интер РАО Экспорт” компаниа шалгаруулаад манай талд санал тавиад явж байна. Харин төсөлд гарын үсэг зурах эрх нь Засгийн газарт байгаа. Үүнээс өмнө УИХ-ын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөөд дараа нь хэлэлцээр хийгээд УИХ-аар соёрхон батлуулах юм. Энэ нь олон ажлын эхлэл нь гэж ойлгож болно гэхийн зэрэгцээ оруулж ирж буй асуудал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуультай нийцэж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.145] 2024-12-26 18:55:18

Чойжоо би мэдэхгуй ээ.манай монголын ард тумний хусэлтээр энэ гэрээг цуцалж бна гээд гурийчих.дэиий юм дэмий.

ЗОЧИН [202.9.46.254] 2024-12-26 18:09:10

ЧОИЖОО МИНИИ ХҮҮ ЭНИИГЭЭ БОЛЬСОН ДЭЭР БАИХ АА

Zochin [178.51.216.46] 2024-12-26 15:21:55

Oorsdoo tosov zurgaa hiigeed unee yariach naimaa hiij chadahgui baij tom tom um yarih gej japan solongos geheer hyamd baidag umuu mangar. Oorsdoo uo ch hiij chadahgui baij hiigeed ogie gej baihad belenchleed une hayaltsaad suuh gej.

Зочин [203.91.115.54] 2024-12-26 14:34:08

Одоо дуугүй л энэ төслийг цуцла. Олон улсын зах зээлийн үнэ 1 мегават нь дунджаар 1.5 сая доллар. 300 мегават нь 450 сая доллар болно. 1 гигаватын станцыг 1.3 тэрбум доллароор барина. Ийм байхад дэлхийн жишиг үнээс 3-4 дахин их зардал гаргах гэж зүтгээд байгаа нь энэ сайд өөрөө шууд ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. Энэ төслийг зогсоохоор барахгүй энэ сайд, засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Ерөөсөө цаашил бид Оросын маш өндөр үнэтэй бөгөөд хуучин технологийг хэрэглэхээс бүх салбарт татгалзах хэрэгтэй байна. Нефтийн бүтээгдэхүүнийг ч бас өөр орнуудаас хангах сувгуудыг судлах ажлыг эрчимжүүлэх ёстой. Одоогийн байдлаар энэ Дцс III-н засварын ажил нь дангаараа 600 сая доллар болж үүнийг нь Оху-с л хангаж байгаа. Хэрэв бид Оху-аар энэ төслийг хэрэгжүүлбэл дараа нь бид нэг удаагийн засвартаа л гэхэд бүхэл бүтэн 500 мегаватын ДЦС шинээр барих мөнгийг өгөөд сууж байх болно гэсэн үг. Оху дорой буурай орнуудыг ингэж л шимэгчилдэг. Энэ байдлаас гарах гэж хамгийн их зүтгэсэн нь Украин, Ка

0202 [59.153.86.205] 2024-12-26 15:34:43

Ёстой үнэн,Дэлхийд байхгүй үнээр заавал Оросуудаар хийлгэх албатай юм уу,БОЛЬЁ

Зочин [103.57.93.176] 2024-12-26 11:51:53

NAADHAAA BOLI

Зочин [103.212.119.253] 2024-12-26 11:35:01

Яагаад Оросын хоцорсон технологи үнэтэй авах гээд байгаа юм бэ!!!! Орос ойлгомжтой илүү ашигтай юм хмйх гэж зүтгэнэ энэ буруу биш шдээ Монгол яагаад Өөрсдөдөө ашигтайгаар хийж болохгүй байгаа юм бэ!!!! Сэргэлэн улс Орноо гэсэн зүрхтэй байлдаа та нарт ард түмэн чинь итгээд байна шдээ

Зочин [202.126.88.177] 2024-12-26 13:37:06

ОХУ н технологийг ХБНГУ хэрэглэж дайнаас өмнө ХБНГУ атомын цахилгаан станц 30 гаруйг буулнаж бариулсан шүү АН н гөлөг

Зочин [202.9.40.243] 2024-12-26 11:21:15

Хэдэн сандал ширээ . Гадаад аялалаа цуцлаад л цахилгаан станцын мөнгө гараад ирнэ ш дээ. Тэгээд Япон юмуу Солонгосын станц барьчаач


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.