Антонио Гутерреш Монгол Улсад ажиллах НҮБ-ын суурин зохицуулагчаар Яап ван Хиерденийг томилжээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад ажиллах НҮБ-ын суурин зохицуулагчаар Яап ван Хиерденийг томилсон байна. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсад ажиллаж эхлэх ажээ.
Яап ван Хиерден өмнө нь Афганистан, Филиппин, Камбож зэрэг улсуудад удирдлага, стратеги төлөвлөлт зэрэг хөгжил, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, энхийг сахиулах чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай аж.
Хамгийн сүүлд тэрээр Палау, ФСМ, Маршаллын арлууд, Науру, Кирибати зэрэг улсуудыг дэмждэг Микронезийн Понпей/Холбооны Нэгдсэн Улс (FSM)-аас зохион байгуулдаг Микронез дахь НҮБ-ын олон оронтой шинэ төлөөлөгчийн газрын НҮБ-ын анхны Суурин зохицуулагчаар ажилласан байна.
Тэрээр үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын багийг удирдан ажиллаж байсан бөгөөд 2018-2021 онд Афганистанд, 2013-2016 онд Филиппин, Камбож дахь UNOPS-т, 1995-2013 онд Копенгаген, Нью-Йорк, Куала Лумпур, Бангкок хотуудад, 1994 онд Бангкок дахь НҮБХХ-т ажиллаж, 1991-1991 онд Сьерра-Леонд Хөгжлийн сан (UNCDF)-д тус тус ажиллаж байжээ.
Эх сурвалж: UN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл