Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Улсын дээд шүүхэд гомдол гаргалаа

Aдмин / Хууль

Энэ оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон билээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болж тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тул улсын дээд шүүхэд гомдол гаргалаа.

Эргэн сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргаж байсан юм.

Нээлттэй явуулах хүсэлтээ илэрхийлэн Н.Өнөрцэцэг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, ар гэрийнхэн нь хэлмэгдэгсдийн хөшөөний гадаа хоёр өдрийн турш суулт зарлаж байсан.

Гэвч шүүх хурлыг хаалттай явуулсан юм. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ давж заалдах шатны шүүхийн дараа илэрхийлж байсан.


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.55] 2024-12-17 13:07:36

Иргэдэд хортой мах өгүүлэх гээд улайрч байсныг харснаар үнэхээр дургүй хүрсэн шүү ямар муухай зориг вэ нялх балчир үр хүүхдүүдэд минь идүүлэх гээд яаж улайрч байлаа ёстой муухай гол зурсан даа. Таны хүүхэд, үр ач чинь бараг идсэн дээ тэгээд боддоо үнэн муухай санагдсан шүү үнэнээ л хэлий яадгийн эвгүй байсан

Баяраа зогсоо . [103.212.116.89] 2024-12-17 12:52:40

2024 оны 12 сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү .Монголчууд бидэнд баярлах цэнгэх шалтгаан алгаа . Их ч олон жил хамтлаг дуучид дууллаа Хошин шогийнхон шоудлаа Бөхчүүд барилдлаа . Тэгээд юу сайн сайхан болсон бээ . Монголд жилд 10000 хүн хорт хавдараар нас барж байна . .100 100 тэрбум төргөрөөг хурал хуйдан хийдгээ больж зогсоож Өвчтэй хандив эрсэн Монгол ах дүү нарынхаа амийг аварч тусал аа . Шинэ жилээр монголын бүх телевизүүд баярын хөтөлбөр өө хааж Аваарийн дохиогоо асааж Утааны эсрэг тэмцээрэй .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.