Зеленский: Украинд олзлогдсон хойд солонгос цэргүүд гэмтлийн улмаас нас барсан

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт “Хойд Солонгосын "хүнд шархадсан" хэд хэдэн цэрэг Украины хүчинд олзлогдсоныхоо дараа нас барсан, тэднийг сэхээн амьдруулах боломжгүй байсан” гэж хэлжээ.

Тэрбээр нийт хэчнээн цэрэг олзлогдсон талаар тодорхой мэдээлээгүй байна. Дээрх цэргүүдийг Украинд олзлогдсон анхны хойд солонгос цэргүүд гэж үзэж байгаа аж.

“Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын тагнуулын агентлагийн мэдээллээс иш татан "Өнгөрсөн баасан гарагт Украинд олзлогдсон Хойд Солонгосын нэг шархадсан цэрэг шархаа даалгүй нас барсан" гэж мэдээлжээ.

CNN Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба болон Украины эрх баригчидтай холбогдож, тайлбар авсан байна.

АНУ, Украины албаны хүмүүс “Хойд Солонгосын цэргүүд Оросын баруун Курск мужид Москвагийн төлөө тулалдаж, их хэмжээний хохирол амссан” гэжээ.

Footage circulated online on Oct 18, 2024 shows North Korean troops training in Russia.

Украин өнгөрсөн наймдугаар сард Курск руу хүчтэй довтолж, Оросыг аюул заналхийллийн эсрэг цэргээ өөр тийш чиглүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн.

Зеленский “Хойд Солонгосын арми маш их хохирол амсаж байна” гэж хэлээд, Оросыг тэднийг байлдааны талбар руу “хамгаалалтгүй шахуу” илгээсэн гэж буруутгажээ.

ОХУ-д Хойд Солонгосын цэргүүд байгааг Москва ч, Пёньян ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ. Харин АНУ, Украин, БНСУ-ын тагнуулын албадын тооцоолсноор, Орост Хойд Солонгосын 11-12 мянган цэрэг бий аж. Тэдний зарим нь Курскийн зарим хэсгийг сэргээхэд туслахын тулд Оросын хэдэн арван мянган хүчний хамт байлдааны ажиллагаанд оролцсон гэж үзэж буй ажээ.

Курск хотод Хойд Солонгосын 3000 гаруй цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж Украин тооцоолж байгаа бол АНУ-ын өндөр албан тушаалтан тус бүс нутагт аравдугаар сараас хойш Хойд Солонгосын "хэдэн зуун" цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын хууль тогтоогч тус улсын тагнуулын агентлагийн мэдээллээс иш татан, Курск рүү илгээснээс хойш Хойд Солонгосын 100 орчим цэрэг амь үрэгдэж, 1000 орчим цэрэг шархадсан гэжээ.

Киевийн албаныхан “БНАСАУ-ын цэргүүд дайны талбарт тулалдаж байгааг нуун далдлахыг оролдсон” гэж Оросыг буруутгажээ. Энэ сарын эхээр Украины арми Курск хотод амь үрэгдсэн Хойд Солонгосын гурван цэргээс хураан авсан бичиг баримтууд орос нэр, төрсөн газартай цэргийн үнэмлэхийн хуурамч бичиг баримт байсан гэж” мэдэгдсэн байна.

Зеленский “Орос улс байлдааны талбарт Хойд Солонгосын цэргүүд амиа алдсаныг нуун дарагдуулж, тэдгээр цэргүүдийн хэн болохыг нуун далдлах тактик хэрэглэж байна" гэж мэдэгджээ.

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирскийгээс тайлан хүлээн авсныхаа дараа Зеленский "Хойд Солонгос Оросын армид нэмэлт хүч цэргийн техник хэрэгсэл илгээх эрсдэлтэй" гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд захидал илгээж, "Хоёр улс зургадугаар сард байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно" гэж бичсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [139.28.86.113] 2024-12-29 05:18:16

Курск хотод ямарч тулаан болоогүй, Курск мужийн хэсэг газар тулаан болж байгаа, бичих зүйлийнхээ үнэн зөвийг олж харж бичээрэй, Жаргалаа

Зочин [103.168.34.55] 2024-12-28 19:09:22

Зеленскии хэлсэн болд худлаа. Тэр чинь хар тамихныхаа нөлөөгөөр дандаа худлаа ярьдаг. Түүний үгийг тоож үнэмших хүн улс байхаа больсон шүүдээ.

Зочин [78.102.44.134] 2024-12-29 03:11:23

Yg tiim

Зочин [202.126.91.198] 2024-12-28 17:42:25

Ази царайтай хоёр мянга гаруй цэргийн цогцос хаанахын хэний цогцос болох нь мэдэгдэхгүй байна. Бичиг баримтгүй учраас таамаглахаас өөр гарцгүй...

Зэлээнскээээээээээ [66.181.161.215] 2024-12-28 22:50:35

шаадаг сда вэ харсан юм шиг аашж байна даа

hudalaa buraad l [66.181.187.200] 2024-12-28 22:24:46

tiim bol gargaad vzvvlen bizdee chi bas hudalaa buraad bvltereed bai l daa

Зочин [139.5.217.76] 2024-12-28 18:44:41

Чи харсан юмуу яасан сүрхий юм ккк

Зочин [103.212.162.184] 2024-12-28 16:34:37

Тува, Буриад цэргүүд бололтой. Үхчихсэн болохоор нотлох боломжгүй гэсэн үг байх.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.