Нам даралтын зуух дэлбэрч, нэг иргэн түлэгджээ

Aдмин / Нүүр

Орхон аймгийн Баян-Өндөр суманд нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэний толгой, гар нь түлэгджээ. Энэ талаарх дуудлагыг аймгийн онцгой байдлын газар өчигдөр 23:08 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэгт нам даралтын зуух дэлбэрсний улмаас тааз хэсэгт нуралт үүссэн байжээ.

Улмаар иргэн С, 52 настай эрэгтэйгийн толгой, гар түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.