Эмч, эмнэлгийн ажилтнууд төрийн дээд одон медаль хүртлээ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж буй эмч эмнэлгийн ажилтнууд болон эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан салбар бүрийн шилдэг ажилтан, алба хаагчдад төрийн дээд одон медаль гардуулан өглөө.
Тэрээр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн салбарын хөгжил, ажлын үр дүн, ахиц дэвшилд та бүхний ажилдаа хандах хандлага, хичээл зүтгэл, оруулж буй хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийллээ. Мөн ирэх 2025 онд “Эмч, эмнэлгийн ажилтнуудын хөгжлийг дэмжих жил” болгохыг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл